9

60 9 2
                                    

Хацар минь улайж байгааг би мэдэрч байна. Зогсолгүй явсаар ангидаа орж ирэхэд нэг ч хүүхэд байхгүй байлаа. Эхний хоёр цаг биеийн тамир ш дээ.

"Зүгээр үү?" тэр болгоомжтойгоор асуув. Би ч толгойгоо сэгсрэн намайг хамгаалахын тулд л тэгж хэлсэн гэж бодоод "зүгээр ээ" гэвэл тэр инээн "нэгэнт хоцорчихсон юм чинь тасалчих уу?" гэв. Би инээн толгойгоо дохин бид сургуулиас гаран түргэн хоолны газар оров.

Хосуудын багц нь арай хямдхан байхаар нь би хурдхан шиг Жонгүгын гараас сугадан "хайраа, хосуудын багц авах уу?" гэхэд Жонгүг эхэндээ гайхсан ч сүүлд нь ойлгосон бололтой инээгээд "тэгье, хосуудын багц нэгийг" гээд бид захиалгаа хүлээн хэсэг нялууран суув.

Хоолоо барин явсаар манайд ирэв. Хоёр цаг орох болохоор бид тайван л юмаа идэж ууж байлаа.

"Хайраа, ямар шалтгаанаар хичээлдээ ороогүй юм гэвэл юу гэж хэлэх юм?" гэхэд Жонгүг инээгээд "Жимин чамайг өвчтэй намайг асарч байгаа гээд хэлцэн гэсэн" гэв. "Тэгвэл хичээлээ бүхэлд нь тасалчих уу?" гэхэд Жонгүг жуумалзан "чиний тааллаар хайрт минь" гэв.

Бид юмаа идэж дуусгачихаад Намжүүн ах, Юнги ах, Согжин ахыг дуудчихаад буйдангаа сунгаад хэвтэцгээв.

Нэг л мэдэхэд би түүний гарыг дэрлээд унтчихсан байлаа.

I'll save youWhere stories live. Discover now