[4]

2.2K 237 13
                                    

Жонгүг Тэхёны гэрт нүүж ирээд хэдийн 5 хоносон ч байр байдал тийм ч ихээр өөрчлөгдөөгүй хэвээр л. Ялангуяа Жонгүгийн хувьд Тэхёнтой ойртож, дотносохыг хичээх бүрт л Тэхён түүнээс нэг алхамаар холдон, ер нүүр өгдөггүй нь хэдийн түүнийг шантрахад хүргээд байгаа билээ.

"Тэхён аа! Хамт явъя" Жонгүгийг хажууд нь гүйн ирэхийг харсан Тэхён нүдээ эргэлдүүлээд

"Би чамд хэлсэн. Жонгүг. Намайг битгий Тэхён аа гээд бай! Би чамаас 6 насаар ах" гэвэл Жонгүг түүнтэй зэрэгцэн алхсаар

"Та чинь л өөрөө сүүлд ах аа гэсэн чинь 'битгий тэгж дуудаад бай! Би ямар 30 наст юм уу' гээд байсан биз дээ" гэсээр хошуугаа унжуулан алхвал Тэхён хоолойгоо засаад

"Хамаагүй ээ. Одооноос ах гэж дууд" хэмээн машиндаа орон суувал Жонгүг ч мөн даган хажууд нь орж суугаад бүсээ зүүх гэтэл Тэхён түүн рүү сонин харсаар

"Чи Сүёныг яах гээд байгаа болоод надтай явах гэж байгаа юм?" гэсэнд нь Жонгүг мөрөө хавчсаар

"Мэдэхгүй ээ. Зүгээр л таньтай цуг явмаар байсан юм. Сүёнгүйгээр" гэвэл Тэхён түүн рүү сэжиглэнгүй харсаар толгой дохин давхилаа.

"Гэхдээ ах аа. Та найзгүй юм уу?" Жонгүг замдаа түүнээс олон дахин нэхэн байж авсан бананатай сүүг уусаар асуувал Тэхён түүн рүү нэг харчихаад эргэн зам руу харан инээмсэглэх шиг болов.

"Чи яагаад ийм том юм байж бананатай сүүнд дуртай юм?"

"Зүгээр л надад амт нь таалагддаг юм" Жонгүг соруулнаас зуусаар хариулвал Тэхён үл ялиг инээмсэглэсээр явна.

"Гэхдээ та миний асуултанд хариулсангүй" Тэхён түүний хэлсэнд инээмсэглэлээ зогсоон мөрөө хавчаад

"Байхгүй ээ" хэмээвэл Жонгүг нүдээ томруулсаар

"Яагаад?" гээд толгойгоо гэлжийлгэн Тэхён руу ширтэж эхэлвэл Тэхён удаан чимээгүй суусны эцэст Жонгүгийн сургуулийн үүдэнд ирэн машинаа зогсоосоор түүн рүү хараад

"Хэрэггүй санагдсан юм" гэсээр урагшлан Жонгүгийн бүсийг тайлан хаалгыг онгойлгон өгөх нь тэр. Харин түүний үйлдэлд улайсан Жонгүг бүлтэлзсээр хурдхан цүнхээ аваад машинаас бууж бас болоогүй хаалга хаахыг хүртэл мартаж орхисон байв.

"Хөөрхөн юм" Тэхён амандаа сонсогдох төдий хэлээд цааш үсрэн гүйх Жонгүгийг харан шоолсоор замаа хөөх аж.

○○○

Үсэрч харайсаар явах Жонгүгийг харсан олонх амандаа шүүмжлэх, муулах давхцуулсаар хажуугаар нь зөрөх бол Югём л инээсээр түүнийг тосон авна.

•Player->Lover• |✔︎|Where stories live. Discover now