Уур

736 90 9
                                    

-Хөөе Чонло! Хүн орхиод явах чинь муухай шүү!"

Тэр охин Чонло дээр ирэн хүзүүнээс нь татаад тэвэрч авсаар хэллээ.

"Чамтай өнөөдөр уулзсанаа ч санахгүй байна"

Чонло түүнийг түлхэн холдуулсаар хэлэхэд тэр охин нь чанга чанга инээгээд л тэгсэн одоо л намайг байгааг мэдсэн үү гэлтэй царайгаа төв болгоод ирэв.

-Чи надтай ч цуг явдаггүй байж энэ юун охин юм. Аан хацран дээр нь шархны наалт байгааг бодвол нөгөө чамтай шархны лентээр хослоод байгаа гэсэн охин мөн үү?"

Тэр охин яг л хартай эхнэр шиг Чонлог ч тэр намайг ч тэр янз бүрийн сонин асуулт асуусаар сүүлдээ Чонло залхаж эхэлсэн үү гэлтэй "Чамд ямар хамаатай юм Еэбин! Өөр хүн дээр очиж энэ хартай зангаа гаргаач. Бид хоёр одоо гэр лүүгээ явлаа.Баяртай!"

Мөрөн дээр минь Чонло гараа тавьчихаад тэр охиныг ч тоолгүй намайг чирсээр явчихав.

Одоог хүртэл гараа миний мөрөн дээр тавьж явж байгаад нь миний зүрх дэлбэрэх нь үү гэлтэй хүчтэй цохилон яаж цааш тэсээд явна аа гэж бодож байтал Чонло ч удалгүй гараа аван халаасандаа хийхэд надад хэдий харамсалтай байсан ч миний мөрөнд хүрсэнд үхтлээ баярлан нүүр дүүрэн инээмсэглэсээр алхалаа.

-Өчигдөр үхэхээ шахсан байж өнөөдөр юу ч болоогүй юм шиг инээгээд л явж байдаг. Чам шиг ийм тэнэг хүн амьдралдаа харсангүй"

Чонло намайг тэнэг мангараар минь дуудсаар түрүүлээд алхахад нь би араас нь гүйж очин инээж ч чадахгүй яаж ч чадахгүй зүгээр л газар ширтэн явлаа.

-Нөгөө..Тэр охинтой холбоогүй гэсэн биз дээ"

Бид хоёр байр луу орон цахилгаан шат хүлээх зуур би түрүүнээс хойш бодсон бодлоо хэлчихсэн юм. Тэгсэн тэр толгойгоогоороо над руу хараад

"Холбоотой бол юу гэж? Хардаад байгаа юм уу" гэсээр түрүүлээд цахилгаан шатанд суучихлаа. Би ч араас нь сандарсан амьтан болон сууж байхдаа дахиад л түүнээс юм асуумаар санагдлаа.

-Чи гол нь надад дээр хэлэхдээ холбоогүй гээд байсан БИЗ ДЭЭ!"

Эхэндээ чимээгүй ярьж байснаа сүүлрүүгээ дургүй хүрээд чанга ярьчихсан чинь Чонло над руу гайхаж харж байснаа буцаад хэвийн царайтай болон

-Даруухан юм болов уу гэж бодохоор мэдэх тусам бүх юм нь эсрэгээрээ болоод байх юм. Тэрийг ярьвал урт түүх тэглээч чамд хамаагүй асуудал байх"

LOVE AGAINWhere stories live. Discover now