Зовох?

700 94 6
                                    

Нэг л мэдсэн тэр зугаалгаар явах өдөр хаяанд ирж, манай найзууд ч мөн зүгээр суулгүй дэлгүүр хэснэ гэх нэрийдлээр хувцсанд мөнгөө үрцгээж байв. Аль хэдийн өвөл эхэлчихсэн байхад яагаад нимгэн даашинз, цамц, юмка худалдаж аваад байгааг нь ер ойлгохгүй юм.

"Хоёр оо одоо зун биш өвөл аль хэдийн болчихсон гэдгийг мэдэж байгаа биз дээ?"

Тэр хоёроос гайхсаар асуухад тэр хоёр харин ч тоосон шинжгүй хувцас гутал нэмж авсаар л байлаа.

"Сохи минь дээ. Солонгост өвөл боллоо гээд нэг их хүйтрээд байдаг удаа байхгүй шүү дээ. Зузаан цамцтай явсан ч даархааргүй байхад чи юунд нь ингэж сүртэй хандаа вэ?"

Минжон надад ийнхүү хэлж, одоо л тэр хоёрын дэлгүүр хэсэлт нь дуусаж байгаа юм байна гэж баярласаар явах гэтэл гэнэт намайг чирээд нэг хувцасны өрөө рүү оруулчихав.

"Юугаа хийгээд байгаа юм бэ?" гэсээр тэр хоёрыг түлхээд холдуултал тэр хоёр сүртэй нь аргагүй инээлдэн "Чамд даашинз өмсүүлж үзье. Арай амралтан дотор зузаан гутал ноосон цамцтай явах гэж байгаа юм биш биз дээ?" гэж Минхи хөмсгөө өргөсөөр асуухад би толгойгоо сэгсрэн тэдний хүссэн даашинз гуталнуудыг нь яалтачгүй өмсөхөөр боллоо.

"Энэ ямар байна?"

Би урт хар даашинз өмсөн гарч ирэхэд намайг тэр хоёр шоглон" Чамд урт зүйл нэг их зохиод байдаггүй юм байна." гэж өөр нэг ягаан богино банзал бариулаад цааш түлхээд оруулчихав.

Нилээн хэдэн даашинз өмсөж үзсэн ч надад таалагдахгүй аль эсвэл тэр хоёрт таалагдахгүй болж таараад байсан учир ундуухан царайлан юм үзэн явтал нилээн нуугдмал газар өлгөгдсөн байх улаан даашинз миний анхаарлыг ихэд татав. Хэтэрхий гялтганасан чимэглээстэй биш энгийн л нэг цулгүй чимэглэлгүй сул загвартай уртдуу даашинз..

Өөрт таалагдсан даашинзаа аль хэдийн өмсчихсөн Минхи, Минжон хоёрт өмсөөд харуултал тэр хоёр зэрэг уулга алдацгаан намайг эргүүлж тойруулан харуулан Минжон түрүүлээд

"Энгийн хувцаслалтууд ер нь чамайг илүү гоё харагдуулдаг юм байна" гэхэд Минхи ч санал нийлэн "Тийм юм байна. Наад даашинз чинь чамд зохиж байна. Наадхаа ав" гэлээ.

Ийнхүү бид хэд таалагдсан ганц хоёр хувцаснуудаа авж дуусан гурвуулаа л дотроо хурдан маргааш болоосой гэх хүслийг тээн салан явцгаасан юм.

...

Эмэгтэй хүн болж төрсөн байж яагаад одоог хүртэл гэрт минь даашинз бараг байдаггүй байна аа? Би эрэгтэйлэг хувцаслалтанд дуртай биш ч гэлээ одоогийн энэ өсвөр насан дээрээ нүүрээ будаж, богино юбка, даашинз өмсөж эрх чөлөөтэйгээр зугаалах талаар нэг ч бодож байгаагүй байна? 

LOVE AGAINWhere stories live. Discover now