7.

1.2K 183 1
                                    

Jungkook P.O.V

Риа бүрэн эдгээгүй ч надтай хамт бэлтгэл хийж байлаа.

Түүний чадвар ч тоглоом биш бололтой.

"Юу ингэтлээ гөлрөөв?"

Тэр дооглонгуй ийн хэлэхэд нь би хөмсөг зангидаад "Чамд хамаагүй" гэхэд тэр хормын дотор миний урд ирэн намайг багалзуурдлаа.

"Т-тавиач"

"Дахиж намайг үл тоовол алчихна шүү. Гайгүй харьцаад байхад даврах хэрэггүй" гэж хэлээд гараа авахад би хахаж цацсаар доош суулаа.

"Муу галзуу амьтан" хэмээхэд тэр чанга инээн "Мэднэ ээ" гэсээр гарав.

Тийм ээ тэр бол галзуу.

Тэр өдөр хэрэггүй аварсан юм.

-

Гал тогоонд ус ууж байтал гэнэт хутга хажуугаар зөрөн хацрыг минь зүсчхэв.

Гайхан арагш хартал Риа гартаа хутга барин зогсож байв.

"ЯМАР ХАРААЛ ИДМЭЭР НЬ ВЭ?!"
гэхэд тэр галзуу хүн шиг инээн "Тайвшир залуу минь би зүгээр чадвараа шалгасан юм" гэлээ.

Ямар хөл дээрээ босчихсон болоод ингэж аашлаад байгаа юм бол? Өмнөх хүйтэн Риа байсан бол хамаагүй дээр байх байлаа.

Удалгүй Жин ах ирээд "Юу хийж байгаа юм та хоёр?" гэснээ Риагын нүд рүү хараад "Бурхан минь чи хар тамхи хэрэглэчхээ юу?" хэмээн ориллоо.

"Хар тамхи?" намайг гайхсаар ийн асуухад Риа халааснаасаа ууттай зүйл гаргаж ирээд "Хүсвэл чи хэрэглэж болно шүү. Энэ үнэхээр галзуу" гээд ганцаараа баахан инээв.

Харин Жин ах чамархайгаа илсээр
"Шарх чинь бүрэн эдгээгүй байхад яах гэж хэрэглэсэн юм" хэмээн шүд зуусаар асуулаа.

"Алив ээ Жин чи ч бас дуртай биз дээ. Энэ миний өвдөлтийг намдаадаг" Риа түүнийг налсаар ийн хэллээ.

Харин Жин ах хараал урсгасаар түүнийг аван явав.

Бурхан минь хар тамхи гэсэн үү?

Тийм дээ энгийн л зүйл байлгүй дээ. Мафи юм чинь.

-

Орой болтол Риаг олж харсангүй. Сайн л биз.

Бэлтгэлийн өрөөнөөс гаран явж байтал Намжүүн ах утсаа барьчихсан ийш тийшээ болгоомжлон харж байлаа.

Сэжигтэй санагдсан тул гэрэлгүй газар нуугдаад яриаг нь чагнав

"Санаа зоволтгүй дээ бүх зүйл цэвэр"

"Сэжиг аваагүй ээ"

Тэр ийнхүү ярьсаар цааш явлаа.

Бурхан минь тэр юуны тухай яриад байгаа юм бол оо?

Илүү эргэцүүлэх тэнхэл байсангүй шууд л өрөө рүү гээ яван орон дээрээ хэвтлээ.

-

Цонхоо хаахаа мартаад унтсанаас болоод өрөө хүйт даачихсан болохоор даарсаар сэрэв.

Хөнжлөө нөмөрсөн чигээрээ бостол буйдан дээр Риа над руу хараад сууж байх нь тэр.

"ЭЭЖЭЭ"

Намайг орилсоор зүрхэн дээрээ гараа тавьтал тэр юу ч хэлэлгүй над руу ширтээд л байлаа.

Хоолойгоо засаад "Хар шөнө юу хийж яваа юм" хэмээхэд бас л юм хэлсэнгүй сууж байгаад гараад явчхав.

Хар тамхиных нь үйлчилгээ гараагүй юм байхдаа.

Хурдхан шиг цонхоо хаагаад хаалгаа түгжин унтлаа.

Юмыг яаж мэдхэв дахиад ороод ирэх ч юм бил үү?

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now