22.

1K 148 4
                                    

Тэрээр өрөөндөө байсангүйд улам сандран харшаар хайлаа. Явчхаагүй биз дээ?

Харшийн ард байх цэцэрлэг рүү харсан цонхоор харахад Жонгүг саравчин дор сууж байсанд тайвширлаа.

Тайван алхсаар түүний дэргэд очвол тэр над руу харсангүй.

Би түүний дэргэд суугаад "Манай аав мафийн толгойлогч байсан юм" хэмээхэд тэр сая л нэг юм над руу харлаа.

Би үргэлжлүүлэн "Тийм болохоор багаасаа л мафид орсон. Таван настай байхдаа гөлөг алчхаад тоолгүй явдаг байсан юм. Ээж минь эрхлүүлэх гэхэд дургүйцдэг ерөнхийдөө аав шигээ хүйтэн сэтгэлтэй охин байлаа. Нэг өдөр тэр хүүхдүүдтэй танилцсан. Миний яг л эсрэг хувилбар гэмээр хүүхдүүд. Тэгээд би бага багаар тэд нартай адилхан болсон юм. Өрөвдөх сэтгэлтэй, гэмшиж мэддэг, хайрлаж сурсан тийм л охин болсон ч тэд нар намайг эргээд хүйтэн сэтгэлт болгочихсон. Гэхдээ өмнө нь хайрлуулж хайлах ямар санагддагийг мэддэг байсан болохоор миний дотор үргэлж өнөөх охин оршиж байдаг. Миний эсрэг хувилбар. Тэр хувилбарыг чи бага багаар гаргаж ирсэн. Өмнөх шигээ хайрлаж хайрлуулж мэддэг охиныг чи дахин бий болгосон. Тийм болохоор чи миний хувьд чухал. Миний оюун ухаанд хайрлаж мэддэг Риа хүйтэн сэтгэлт Риа хоёулаа байдаг. Намайг ойлгоосой гэж хүсч байна Жон Жонгүг. Араатанд ч бас зүрх сэтгэл байдаг" хэмээгээд өнөөх зүүлтийг түүнд өгөхөд Жонгүгийн нүдэнд нулимс цийлгэнэсээр намайг тэвэрлээ.

"Анх чамайг үзэн яддаг байсныг минь уучлаарай. Араатан гэж дууддаг байсныг минь ч бас уучлаарай. Одооноос ойлгохыг хичээх болохоор намайг битгий түлхээрэй"

-
Jungkook POV

"Жон Жонгүүүүүүг"

Жин ахын хоолой гарахад би ухасхийн босоод шатаар уруудан гүйлээ.

"Жин ахаа" намайг ийн орилоход ах намайг тэврэв.

"Ааягүү жаалыгаа саначихсан байна" гэхэд Риа өрөөнөөсөө гарч ирээд "Намайг санаагүй юм уу?" гэлээ.

"Чамайг санаж яадаг юм"

Ах ийн хэлээд намайг дагуулан буйдан дээр суув.

"Та ямар удав аа, таныг байхгүй болохоор ёстой уйтгартай байсан" гэхэд тэр миний хацарнаас чимхээд "Ааягүү одоо ах нь хаашаа ч явахгүй" хэмээхэд Риа нүдээ эргэлдүүлээд худлаа огив.

"Заваарсан юмнууд. Алив ээ суугаад байлгүй орхисон ажлаа хий. Чамайг байхгүй болохоор зарим бүлэглэлүүд даварч байна." хэмээн Жин ахыг өшиглөхөд тэр инээсээр босон Риа-г дагуулаад өрөө рүү нь орлоо.

Ria P.O.V

Би Жинд хэдэн материал өгөөд "Наадах чинь бидний хууль бус бараануудын мэдээлэл. Гэхдээ нэг нохой нь биднийг шиншлээд байна. Өчигдөр хил давуулах гэж байсан хар тамхи баригдсан. Арай гэж л мултарлаа" хэмээхэд тэр материалыг нухацтай уншин толгой дохиод "Би энийг судлах болно оо. Надад бас сэжиглэж байгаа нэг хүн байна" гэв.

"Хэн юм?"

-

Өрөөндөө цонхоор харангаа тамхилан зогсож байхад хэн нэгэн хаалга тогшилгүй орж ирэхээр нь эргэн харвал туслах маань амьсгаадан зогсож байв

"Юу болсон юм?"

"Толгойлогчоо зэвсэг борлуулж байсан хэсэг бүлэг хүмүүсийг маань баривчилж мөн өнөөдөр америк руу гаргах байсан 40кг хар тамхийг хураасан гэх мэдээ ирлээ." гэхэд би гараа зангидаад "Жин-ыг дууд"

Надаар оролдож зүрхэлнэ гэнэ ээ.

Удалгүй Жин орж ирэхэд би буйдан руу дохиод өөрөө урдаас нь харан суулаа.

"Одоо л энэ бүхнийг нэг тийш нь болгох хэрэгтэй." хэмээхэд тэр толгой дохиод "Би түүний байршлыг тогтоосон чам руу явуулах болохоор болгоомжтой яваарай. Хүмүүсээ аваад араас чинь удахгүй очно. Тэр новш яаж ч магадгүй шүү" гээд гарлаа.

Зэвсгийн өрөө рүү гээ ороод хамгийн хурц иртэй хутганаас сонгон бүсэлхийндээ тогтоолоо. Мөн хоёр ширхэг гар буу аваад тэлээндээ байх бууны саванд хийв.

Бүх юмаа бэлэн болгоод үсээ дээш боон гарахад Жонгүг зогсож байлаа.

"Юу болоод байгаа юм?" хэмээн сандран асуухад нь би "Удахгүй ирэх болохоор болгоомжтой байгаарай. Хэн нэгэн намайг асуувал танихгүй гэж хэлнэ шүү" хэмээгээд гарах гэтэл тэр миний гараа татаад "Би ч бас тусалмаар байна" гэлээ

"Уучлаарай Жонгүг. Энэ хэтэрхий аюултай гээд"

-

Машиндаа суун өнөөх намайг оролдоод байсан новшийн оромж руу хөдөллөө.

Томоохон харшийн гадаа зогсоход маш олон зэвсэглэсэн хүмүүс байх агаад голд нь хэн нэгэн гол дүр аятай л зогсож байв.

Муу нохойн гөлөг

Алга ташсаар чанга инээн түүний урд очоод "Ямар гөлөг нь надаар оролддог байна аа гэсэн чинь муу шавж байсан байж. Гөлөг гээд арай л дээгүүр бодчихсон байж" хэмээхэд тэр инээгээд "Let's play!" хэмээн ориллоо.

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now