~24~

156 9 0
                                    

"Хэсон тусалж байгаад баярлалаа" Жин зуухан дээр хийх хоолоо амтлангаа хажуудаа аяга угаана зогсох Хэсонд хандан хэлэхэд Хэсон инээмсэглээд "Зүгээр дээ. Би ч бас тусалж байгаадаа баяртай байна"

Жин хариу инээмсэглэн "Уг нь бид чамайг угтаж авахаар их хичээсэн боловч эцэст нь бүтэлгүйтчихлээ. Уулаарай" Жин санаа зовнисон сонсогдоход Хэсон тэдний энэ найрсан байдалд баярлан "Харин ч би ингээд хамтдаа хоол хийсэн чинь үнэхээр дотно санагдаж байна" хэмээн инээмсэглэн хэлэв.

"Чамайг ингэж бодож байгааг мэдэхэд сайхан байна. Тэр хэдийг гал тогоонд оруулвал ийм л зүйл болно. Хар нүх л гэсэн үг" гэхэд Хэсон инээд алдан "Харин таны хоол хийх чадвар гайхалтай юм аа. Тэд ч ийм том ахтай үнэхээр азтай юм аа"

"Юу? . . . Аан, ммм. баярлалаа хэмээн дотроо бодсон бяцхан бодлоо өөртөө л хадгалахаар шийдэн өөр зүйл хэлэхийг хүссэнгүй. Тэднийг ийн ярилцан хоол хийж байх зуурт зочны өрөөнд байх бусдынх нь дуу улам чангаран, орилолдож яг л цэцэрлэгийн хүүхдүүд гэлтэй.

Бүгд орой хоолоо идэхээр ширээний ард тухлахад Жонкүк "Хөөх, энэ Хэсоны хийсэн хоол уу? Амттай харагдаж байна" гэсээр урдаа байх таваг руу савхаа явуулахад "Чиний хувьд бол эгч шүү, Жонкүкаа" Жимин ёжлонгүй хэллээ.

"Эээе, Тэгээд би л ганцаараа эгч гэж дуудах юм уу" гэж гомдлоход бүгд хэсэг чимээгүй болоод гэнэт дуу алдан инээлдэв.

"Зүгээр дээ. Бид нэг оных тэгэхээр чи намайг зүгээр л Хэсон гэж дуудаж болно оо" хэмээн Жонкүкийг аргадах мэт түүнийг өхөөрдсөөр хэлэхэд Жонкүк баярлан дуу алдсаар "Ашгүй дээ. Тэгвэл зүгээр л Хэсон гэж дуудаж байя" гэж хэлээд эргэн Хэсон руу харан "Гэхдээ яаж бидний насыг мэдсэн юм бэ? Уг нь бид зөвхөн нэрээ л хэлсэн гэж бодсон юм сан"

Хэсон анхнаасаа тэднийг мэддэг, дуу бичлэгийн үздэг фен нь гэдгээ мэдэгдэхийг хүсээгүй боловч өөрөө ч анзааралгүй хэлсэн үгээ сая л анзаарав.

Жин "Тэрийг би чамайг ингэх ч болов уу гээд Хэсонд хэдэн зүйл хэлсэн юм" гээд инээмсэглэхэд Жонкүк "Аан, тийм байх нь ээ. . . Гэхдээ Хэсонаа чи үнэхээр биднийг танихгүй гэж үү?" гэж асуухад тэрээр зүгээр л тоглоомоор асуугаагүй гэдгийг түүний нүднээс тодхон харж болохоор аж.

Хэсон эргэлзээ дундаа хариултаа шийдэж үл чадна . . . Хэдийгээр тэрээр үнэнийг хэлэхийг хүсэвч шүтэн бишрэгчийн хувиар Тэхёны хажууд үлдэх хэцүү болоод хүндээс гадна ихэнх айдолуудын адилаар тэднийг ч мөн шүтэн бишрэгчтэйгээ харилцаа тогтоохыг сайнаар хүлээж авахгүй гэдгийг дотроо сайн мэдэж байсан учир энэ нууцаа өөр хэнд ч мэдэгдэхгүй хэмээн шийдсэн билээ.

{completed}While you were sleepingWhere stories live. Discover now