4

442 43 8
                                    

"Кейт Вингстон өнөөдөр яагаад хичээлдээ ирээгүй юм?"

Шуугиан дүүрэн танхимаар нэг цуурайтах багшийн хоолой тэднийг хэсэг хоромд чимээгүй болгосон ч бүгд л хормын дотор бодол болоод суучихав.Харин хамгийн ард суух жижигхэн залуу толгойгоо доош гунигтайхан бөхийлгөнө.Цонхны хажууд зогсож байсан залуу самбарын урд зогсох багшийнхаа зүг харсаар

"Тэрний бие муу-"

Танхимын хаалга чангаар дугарсаар түүний яриаг таслахад бүгд л тэр зүгт хартал"би ирчихлээ.Хоцорсонд уучлаарай"гэх эмэгтэй хүний хоолой дуулдана
Өчигдөрхөн л зүгээр байсан тэрний царай өнөөдөр тэс өөр болсон байсанд бүгд уулга алдав.Том малгайтай цамцаа дүрэмтэн дээрээ давхарлан өмсөж үсээ задгай тавьсан ч тэр яав ч энгийн харагдахгүй байх аж.Нүд нь улайн хавдаж хөх зураас татан царай нь цонхийчихсон орж ирсэн өнөөх охин хамгийн урд талын хоосон суудалд суухдаа зэрвэс хойш харсан болчихоод суухыг нь хэн нэгэн ажиглана

Өчигдөр Жимин энд байгаагүй.Гэхдээ өнөөдөр байж байх юм.Магадгүй тэр хичээлээ тасалсан байх тэгээд л би таараагүй юм байна.Намайг суусны дараа Тэхён хажууд минь ирэн суусаар санаа зовсон харцаар ширтэх нь мэдрэгдэв.Тэгээд өнөөдрийн олон цагийн хичээлүүд эхлэж тэр ч өмнөх өдөр шиг намайг өдөж хоргоолгүй чимээгүй суусан юм.Энэ нь надад их л амар байсан.Гэхдээ цаг тутамд араас минь төөнөх харцнуудаас болоод би улам л цамцандаа шигдэж хачин эвгүй байдлаас зугтаах аж.

Тэд яг л охид шиг хэрэгт дуртай.Магадгүй одоо тэд хичээлдээ бус миний талаар, Жимин бид хоёрын харилцааны талаар таамаглал гаргаж байгаа.Их олон жил өнгөрчихсөн учраас ямар хариу үйлдэл гаргах ёстойгоо огтхон ч ойлгохгүй байгаадаа бухимдах ч бас нэг талаар санасан сэтгэл минь зулгаах аж.

Хичээлийн завсарлагааны хонх дугарахад багш гарч харин ихэнх хөвгүүд ангид үлдээд чимээгүйхэн хойноос минь ширтэж байв.Хараал идсэн зүгээр л цайны газар луу явахгүй юу хийгээд байгаа юм бол?

"Кейт?"эхний цагаас хойш ганц ч үг ган хийгээгүй тэхён сая л нэг ам нээсээр арван минутын турш сараачин зурсан зураг луу минь хачин гэмээр ширтэж байх нь тэр.Яагаад тэр?...бурхан минь.Тэгээд би өөрийн ухаангүй мэт зурсан зургаа хараад уулга алдаж орхив.

Нүд байсан...тодоос тод зурайх уй гуниг хурсан хоёр хар нүд байсан.Хачирхалтай нь эгцэлж харахаас ч аймшигтай мэдрэмжийг тэр хоёр нүднээс харсандаа би дагжин чичирж хэсэг болгон тасдаж орхиод надаас холгүйхэн байх хогийн сав руу шидэв.Аймшигтай юм....зүгээр л сараачиж юуг ч бодолгүй зурсан зураг минь аюул бас айдсыг мэдрүүлж буйн аймшигтай юм.Магад тархи минь хамаг хогоо цэгцэлж ийн гаргаж байгаа юм болов уу?

AnotherIIkthIImglWhere stories live. Discover now