6

386 39 3
                                    

"Тэр хүн хэн юм?"

Хичээлийн эхний хоёр цаг эхлээд арван минут болж байхад би их л тавгүй суух аж.

"Авга ах"

"Тэгвэл яагаад чи ингэж их айгаад байгаа юм?"

Би хэсэг чимээгүй доош дэвтэрлүүгээ ширтэн суусан ч үнэхээр айж байгаагаа нуух аргагүй гэдгээ ойлгов.Тэр хэдэн жил гадаадад амьдрахаар явчихсан байсан болохоор би тайван байсан.Харин яг л намайг энд байгааг мэдсэн юм шиг сургуульд багшаар орчихож.Ээж мэдэж байгаа болов уу?

"Миний хэрэгт битгий оролцож бай гэж би хэлсэн шдээ"

Би хэлсээр түүний царай луу одоо ч харж чадахгүй хэвээр багшийн хичээлийг сонсохыг оролдоно.Даан ч анхаарал минь нэг л төвлөрч өгөхгүй байлаа.Тэгэхээр үнэхээр энэ сургууль чөтгөрүүдийг орогнуулдаг газар бололтой...

"Тайвшир Кейт"

Гарандаа хумсаа шигдтэл атгаж байхад Тэхён гэнэт л гарыг минь дэлгэн хөтөлчихөв.Тэр баруун гараараа шанаагаа тулж арзайсан үснийх нь цаана байх нүдээрээ над руу их л сонин ширтэнэ.

Сэтгэл татам...тэрнийг хөгийн зантай байснаар нь үзэн ядахыг оролдов ч нэг л болж өгөхгүй.Түүний дэргэд өвчин минь хүртэл хөдөлдөггүй.Яагаад ч юм тэр ямар ч аюулгүй юм шиг л надад санагддаг.Нүдрүү нь ширтээд хоолойг нь сонсож үнэрийг нь үнэртээд л баймаар сэтгэл татам...

Саяхан л түргэн цохилж байсан зүрх минь одоо бүр ч ихээр цохилж би бараг л ухаан алдах шахав.Тэр ингэж хурдан үйлдэл хийдгээ болих хэрэгтэй.Нэг л өдөр үүнээс нь болж хэн нэгэн гэмгүй охин зүрхний шигдээсээр нас барвал би лав цочирдохгүй.

"Тэ чи над руу ширтсээр байвал удахгүй чи тэр шалан дээр газардах болно шүү"

Би түүний цаадах зайруу толгойгоороо дохин дотроо инээх аж.Гэсэн ч тэр юу ч дугарахгүй над руу ширтсээр байсанд би хоолойгоо засан гараа авахыг оролдож эхлэв.Бурхан минь гэж тэр гараа авахгүй бол миний хөлсөнд норох байхдаа.Миний гарын алга аймшигтай их хөлөрч байна.Гэтэл тэр тоох ч үгүй атгасаар л байна.

"Тэгээд чи Жиминтэй уулзах юм уу?"

Тэхён асуусаар түрүүнээс хойш л тогтож өгөхгүй суух надаас асуусанд харц минь өөрийн эрхгүй хойд талын ширээ лүү зүглэв.Жимин урд талынхаа хөвгүүнийг хойноос нь зогсолтгүй цохих аж.Мэдээж тэр энэ сургуульд хамгийн жижгээсээ хоёрт байдаг.Урд нь хэн нэгэн өндөр залуус сууснаас болж тэрэнд их хэцүү байдаг л байлгүй.

AnotherIIkthIImglUnde poveștirile trăiesc. Descoperă acum