Iɴᴛʀᴏ.

2.3K 184 8
                                    

𝙹𝚎𝚘𝚗 𝙹𝚞𝚗𝚐𝚔𝚘𝚘𝚔'𝚜 𝙿.𝙾.𝚅

                       -𝙈𝙮 𝙨𝙞𝙨𝙩𝙚𝙧'𝙨 𝙗𝙤𝙮𝙛𝙧𝙞𝙚𝙣𝙙______________________________                            Гүн нойрондоо автан яг сайхан унтаж байтал эгчийн "Жонгүгаа" гэх хоолой сэрээж орхив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                       -𝙈𝙮 𝙨𝙞𝙨𝙩𝙚𝙧'𝙨 𝙗𝙤𝙮𝙛𝙧𝙞𝙚𝙣𝙙
______________________________                           
Гүн нойрондоо автан яг сайхан унтаж байтал эгчийн "Жонгүгаа" гэх хоолой сэрээж орхив. Би нойроо харамлан нүдээ ч бүрэн нээлгүйгээр "Яасан бэ?" гэхэд минь эгч "Өнөөдөр ээж аав хоёр гэрт ирэхгүй гэсэн, би Жимин, Юнги тэр хэдийг бас найз залуугаа дуудлаа шүү за" гэснээ өрөөнөөс минь гараад явав.
Би ч арай гэж нүдээ нээгээд цаг харвал дөнгөж 8 цаг болж байв. Амралт эхэлчихсэн л юм хойно буцаж унтахаар шийдлээ.

Босоод нүүр гараа угааж аятайхан царай орчихоод доошоо буувал эгч нийлдэг хэдэн найзуудтайгаа байлаа.
Хусог ах "Өө сайн уу Жонгүгаа" хэмээн өнөөх гэрэл цацруулам инээмсэглэлээрээ инээмсэглэн угтаж авав.
Би "Сайн сайн уу? Та хэд юу хийцгээж байгаан?"
Эгч "Бид хэд өнөө орой үдэшлэг хийнэ зүгээр биз дээ?"
Би "Зүгээр дээ" гэчихээд тэр хавийг нэг тойруулж хартал ахлах сургуульд байхад үерхэж байсан дээд ангийн Ким Тэхён дүрээрээ сууж байх нь тэр. Гайхалтай тэр Жувон эгчийн найз залуу юм биз дээ? Хэдий нэг жил үерхсэн ч бие биенийхээ төрсөн ах, эгчийг ч мэдэхгүй байгаа нь бидний харилцаа ямархуу байсныг харуулаад өгөх шиг.
Жувон эгч "Ингэхэд Тэхён та хоёр чинь нэг ахлах сургуульд байсан юм байна шд, бие биенээ танихгүй юу?"
Гэхэд Тэхён зүгээр л төв царай гарган "Үгүй ээ, гэхдээ хэд хэд тааралдаж байсан санагдаж байна".
Юу ч болоогүй мэт царайлахаар шийдсэнийг нь ойлгосон болохоор Би "Тийм үү? Би лав энэ ахыг хэзээ ч харж байгаагүй юм байна" гэлээ.
Тэр 2 жилийн хугацаанд их өөрчлөгджээ. Богинодуу шулуун үсээ өөрчилж урт буржгар үстэй болж, өмнөхөөсөө өндөр,өргөн мөртэй болсон байна. Бас өмнөхөөсөө илүү сэтгэл татам болсон харагдана.

Жимин ах ярианы сэдэв өөрчлөхийг хүссэн бололтой "За тэгэхээр манай Жувоны царайлаг дүүгээр юу байна даа" гэхэд нь Жувон эгч түүнийг нуруу руу хөнгөхөн цохиод "Би чамд манай дүүд битгий сээтэн хаяад бай гэж хэлсэн дээ"
Жимин ах гомдоллон "Яахаараа болдоггүй юм, манай Жонгүг царайлаг гоё биетэй сайхан залуу шдээ" гээд над руу нүдээ ирмэхэд нь энд байгаа бүх хүмүүс л Жимин ахын маазралтанд инээд алдацгаана.
Жимин ах байнга иймэрхүү тоглоом хийдэг болохоор тэд байтугай би хүртэл дасчихсан юм.
Эгч "Жонгүгаа чи хүсвэл орой найзуудаа дуудаж болно шдээ"
гэхэд би зүгээр толгой дохив.
Хусог ах "Жон Жувон чи жаахан хүүхэд уруу татаад"
Жувон эгч "За чи төгсөх ангид байхдаа яадаг байлаа айн?"
хэмээвэл Хусог ах мөчөөгөө өгөлгүй "За би яадаг байсан юм?"
Жувон эгч "Янз бүрийн клуб, үдэшлэгээр хэсээд л явдаг байсан биз дээ, бас нэг удаа согтуу залгаад...." гэхэд Хусог ах сандран "За за дуугүй бай бууж өглөө" гэх нь тэр. Тэр хоёр хэрүүл ч гэх юмуу зүйлдээ өөрсдөө ч хүртэл инээлдэх аж.

Би Юнги ах руу харцаа шилжүүлэхэд тэр үргэлж байдаг шиг ээ л чимээгүйхэн инээмсэглэн сууна. Тэр үнэхээр сэтгэл татам хүн шүү. Түүний дотоод ёртөнцөд юу болдог, юу бодож суудаг бол гэдэг нь үнэхээр таамаглашгүй. Бас би Юнги ахыг нууцхан харж явдгаа нуухгүй ээ.

Bʟɪɴᴅᴇᴅ ʙʏ ʜɪᴍWhere stories live. Discover now