5

36 13 15
                                    


Нэг сар өнгөрхөд тэр арай илүү нээлттэй болсон байлаа. Өмнө нь би л яриаг эхлүүлэхгүй бол түүний надаас юм асууна гэдэг жинхэнэ өдрийн бодол шөнийн зүүд байсан.
Бид дугаараа солилцхын оронд өнөөх л тайвшралыг өгдөг гүүрний доор аль эсвэл бидний нууц газар болсон хөгшин модны доор нэгнээ хүлээн сууцгаадаг.

Би товлосон цагтаа гүүрэн дээр түүнийг хүлээн гол доторх орооцолдон сэлэх загаснуудыг тоолсоор зогсоход гэгээ тасарч саран авхай албан үүргээ гүйцэтгэхээр гарч ирэв.

Тэр ирэх ёстой цагаасаа хоцорсоор...Цаг минут бүр харвасан сум шиг өнгөрөх ч түүнийг ирнэ гэдгийг мэдэх сэтгэл минь сумнаас хамгаалах хуягт дуулга мэт....

Бугуйн дахь цагаа харваас хэдийн урт зүү оройн арван нэгэн цагийн заажээ...голын дэргэд ч болохоор тэр үү сэрүү орж нусаа татах минь ихсэв... Хүйтэн байна тэр гайгүй байгаа...намайг ирэхээс ч өмнө хүлээгээд зогсож байдаг сан.

Тэрнээс өөр хүн байсан бол өчүүхэн ч анхааралгүй өөрийн хар амиа бодон хэдийн гэрээ зүглэх байсан байх. Гэтэл өөрөөсөө ч илүү түүнд санаа зовон хэмнэлээ алдан цохилох зүрхээ гайхан зогсоход гүүрний нэг захаас тэр гүйн ирэв...

-Чамайг ирэхгүй нь л гэж бодлоо... чанга дуугаар ийн орилоход тэр өмнөх шигээ хөөрхөн бондгос хийн цочсонгүй дурамжхан доош харан зогсно.

-Хёнвон-а юу болсон юм?

Саяхан л хөлдөх нь үү гэлтэй чичирж байсан бие минь халуу түүгж биеийг минь сандрал ороох нь тэр, өмссөн малгайтай цамыг нь буулгавал сэтэрсэн уруул улайсан хацар угтах нь тэр.

-Бурхан минь хэн сайхан нүүрийг чинь ийм болгож орхио вэ???

Зүрх минь булгилж тархи хамгийн хурднаараа хаана муу залуус байдаг билээ хэмээн ажиллаж эхлэхэд тэр гарнаас минь зөөлөн атгаад сул дуугаар

-Удаан хүүлээлгэсэн үү...

-Би чамайг үүрд ч хүлээж чадна харин чи нүүрийг чинь хэн ийм болгосоныг л надад хэлээд аль

Тархиа шаламгай ажлуулсаны эцэст мухар булангийн эцэст байдаг хэдэн залуус толгойд буухад хурдхан цагдаа дуудах ёстойгоо мэдрэв. Утас аа гарган дугаар хийн залгахад нарийхан урт хуруунууд орж ирэн дуудлагыг таслаад

-Сүртэй зүйлс биш дээ. Өнөөдөр DJ хийж байтал хэдэн согтуу хүмүүс агсан тавьсан юм. Хааяа болдог л үзэгдэл....

Сэтгэл тайвшруулах гэсэн шиг инээхэд сэтэрсэн уруул нь өвдөлт бэлэглэж ярвайв.

-Ямартай ч дараа нь тэр хүмүүсийг олох хэрэгтэй харин одоо явж наад шархыг чинь цэвэрлье.

-Г-Гэхдээ хаана?
түүнийг сандчин хэлэхэд одоо л зөв цаг нь гэж бодон юу ч бодолгүй МАНАЙ ГЭРТ гээд түүнийг хөтлөн алхаж эхлэв.

-Үнэхээр зүгээр юм уу? Жижигхэн шалбархай төдий шдээ, хэвийн зүйл ээ, би дасчихсан юм

Тэр сандран шулганах нь сэтгэлийг минь тайвшруулав. Тэгэхээр миний сэтгэл дээрдсэн юм чинь түүнийхийг ч бас өргөх хэрэгтэй.

-Зүгээр дээ ах нь ганцаараа амьдардаг болохоор ичсэний хэрэггүй бидэнд бүхэл шөнийн турш хэн ч саад болохгүй~

Эргэж харан түүнрүү нүдээ ирмэхэд тэр дороо хацар нь улайгаад ирнэ

-Үгүй ээ би тийм юм я-яриагүй.... ахх март даа

-Март гэнэ ээ би яаж ийм сайхан залуу надад сэтгэл ээ илчилж байхад мартах юм? Мартах битгий хэл хүмүүст ч  хэлж амжаагүй байхад.

Хёнвоны нэг зан нь тэр өөрийгөө удаа дараалан байдалд оруулаад байх дургүй тийм болохоор жаахан л хатгаад өгөхөөр өөрөө яриад эхэлнэ.

-Би яаж сэтгэл ээ илчилсэн юм, чи л гаж донтон шиг гэр лүүгээ дагуулаад явж байгаа биз дээ...

БИНГО! Түүнийг бага багаар мэддэг болчихжээ аргагүй л И овогтны хүү Минхёг хүсвэл юуг ч хийж чадна.

-...цувтай гаж донтон минь!

Сайхан харагдах гэж өмссөн цувыг минь гаж донтонтой зүйрлүүлсэнд миний шарыг ч малтаад ирэх шиг болов. Гэсэн ч И Минхёг бардам зангаа гээж болохгүй шүү...

-Бурхан минь цувтай гаж донтон? яаж тэгж хэлж чаддаг байна аа би ахлах сургуулийн охидын өмнө сайхан биеэ харуулж тэдний нүдийг хужирламааргүй л байна шүү ЧАЭ ХЁНВОН!

Нэгэнтэйгээ зарим зүйлсийг ярихад ичиж дуугаа хуураадаг байсан үе хэдийн өнгөрч бүх зүйлсийг эергээр тоглоом болгон хүлээж авдаг болсон нь бид худал дүрийсгэлгүй зүүсэн багаа нэг нэгээр нь тайлж байгаагийнх байх.

Удалгүй хэн хэнийх нь инээх дуу аниргүйд автсан гудмыг дүүргэж өнгөрсөндөө хүлэгдэлгүй, ирээдүйдээ санаа зоволгүй, одоо болж буй энэ цаг мөчөө дурсамжиндаа сийлбэрлэн буулгана.






Гэхдээ түүний бэртсэнийг түүнтэй дотносох завшаан гэж бодохын оронд юу болсныг илүү сайн асуух ёстой байсан байх.

Memory of himWhere stories live. Discover now