Part 2: Энэ бүхний эхлэл 2 Сайн найзууд

12 2 0
                                    


Бид 2 тэр өдрөөс хойш их дотно болсон. Сургуульд таарахаараа мэндэлж, заримдаа хамт хооллож, хичээлээ ч хааяадаа хамт хийдэг болсон. Яг л САЙН НАЙЗУУД ШИГ.

Манай ангийн хөвгүүд тэрэнтэй найз болохоор тэрнийг өдөж тэгдэг ч юм уу? Мэдэхгүй ээ, ямартай ч намайг үерхээч нтр гээд л байгаа. Үнэндээ би ч гэсэн үерхмээр л байна шд.

*8 сарын дараа*

Анужин(миний хамгийн сайн найз): Хөөх хурдан юм аа. Саяхан л амрах гэж байсан. Тэгсэн одоо хичээл эхлээд бараг талдаа орчихжээ.

Би: Харин тийм ээ. Ингээд 10-р анги болсон гэхээр ерөөсөө итгэж өгөхгүй л байна шүү.

Анужин: Тэр яах вэ? Чи тэр Хүслэнтэйгээ үерхэж байгаа юм уу? Үгүй юм уу?

Би: Яг ч бас үерхээгүй ээ.

Анужин: Тэр чинь яасан сонин банди вэ? Одоо хүртэл санал тавиагүй юм уу? Эсвэл тэнэг юм уу?

Би: Мэдэхгүй ээ. Гэхдээ шалтгаан байгаа байлгүй дээ.

Анударь(манай найз): Та 2 бид хэдийг хаячихаад юу ярьж байгаа юм?

Анужин: Нөгөө Хүслэнг нь л. Үерхэж байгаа юм уу нтр гээл.

Анударь: Тэр дэмий байх аа. Надад лав таалагдахгүй байгаа.

Бүгд: Яагаад?

Анударь: Яахав дээ. Тэр чинь чамтай хичээл хийнэ гэчихээд чамаар л хийлгүүлдэг юм байна лээ шд.

Намуунаа(манай найз): Дээр яагаав?

Анужин: Яасын?

Намуунаа: Дарь бид 2 Ариунаатай хичээл хийнэ гээд явсан чинь Хүслэн нь гараад ирсэн. Тэгээд нэг л их хамт хийх болсон чинь хамаг юмаа л бичүүлээд байсан даг.

Би: Үгүй ээ, зүгээр л тайлбарлаж өгсөн байхгүй юу?

Анударь: Тэгсэн ч гэсэн таалагдахгүй байгаа.

Тэр үед зүгээр л тайлбарлаж л өгсөн шд. Худлаа атаархаж байгаан байлгүй дээ. Гэхдээ бодоод байхад сэтгэлээ илчлэх хэрэгтэй байх аа. Өнөө орой ч юм уу?

*Тэр орой нь*


Зүгээр мессежээр л хэлье.


Би: Чамд хэлэх юм байна. Би чамд сайн. Анх тэмцээнээс хойш л чамд сайн болсон. Чи хариугаа дараа хэлсэн ч болно оо.

Impossibility become possibilityHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin