Part 3: Гунигт нүд

11 2 0
                                    

Би яг бэлтгэгдээд тийм ч удаагүй байгаа. Гэхдээ сонин нь эмэгтэй бэлтэгдэгчид нь их цөөхөн. Надтай нийлээд л 7-уулаа. Би асуумаар санагдсан ч одоохондоо иймэрхүү юм асуугаад дэмий байх гээд асуугаагүй ээ. Угаасаа хэн нэгэн хүний гарсан талаарх мэдээг асуух эвгүй биз дээ? Ямартай ч тэд надад их сайн хандаж байгаа. Би дөнгөж орсон болохоор бүжгийн бэлтгэл л хийж байгаа. Удахгүй бүжгийн хичээлээрээ тэднийг гүйцэхээрээ рэп, вокалын хичээлд сууна. Энэ зуураа 2 цагийн ажил хийж байгаа. Бэлтгэгдэгч цалингүй болохоор амьдрах мөнгөө олох хэрэгтэй биз дээ?

Сая хэлсэнчлэн бүжгийн хичээлээ хурдан гүйцэхийн тулд би орой бүр шөнийн 12 хүртэл бэлтгэл хийж байгаа. Бас ч гэж шөнөдөө хүнгүй болохоор бэлтгэл хийхэд амар шүү. Гэхдээ саяхнаас нэг тийм чимээ гараад байгаа. Юм нүдээд байгаа юм шиг. Бас хүний уурандаа хашхихарах дуу. Даан ч 4 давхраас дуугарч байгаа болохоор очоод юу гэдгийг нь шалгачихаж ч болохгүй, болиулж ч болохгүй. Тийшээ зөвхөн продюсерүүд, арын ажилчид, айдолууд болон тэдний менежерүүд бас мэдээж Бан Шихёг ПДним л орж болно. Ерөнхийдөө дебүт хийгээгүй болон дебүт хийх багт ороогүй трейний нар орж болохгүй.

Урьдын адил бүжгээ орой болтол бэлдлээ. Бэлтгэлээ хийж, усанд орчихоод харих гэж байв. Нөгөө чимээ дахиад л дуугарч байна. Энэ чимээг хараал идээсэй! Өнөөдөр тэр дээшээ гарч учрыг нь олтлоо харихгүй ээ. Үнэхээр уур хүргэж чадаж байна. Сүнс, чөтгөр нь байна уу амьтан, шавж байна уу хамаагүй энэний учрыг заавал олно.

Тэгээд намайг дээд давхарт гарч ирэхэд тэр чимээ гарахаа больчихов. Гэхдээ нэг тийм аялгуу явж байлаа. Тэр чимээг дагаад очиход хаалга нь хагас онгорхой нэг өрөө байв. Би шууд л явж оров.

Анх удаагаа л иймэрхүү газар орж ирж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Анх удаагаа л иймэрхүү газар орж ирж байна. Өмнө нь кинон дээрээс л харж байснаас амьдаар нь харж байсангүй. Миний мөрөөдлийн газар гэх үү дээ. Хөгширөхөөрөө ийм студид дуу бичихийг хүсч байлаа. Үнэхээр гайхалтай. Доторхыг нь үзэж байтал нэг зүйлээс гэрэл цацарч байв.

Impossibility become possibilityWhere stories live. Discover now