- 4 -

4.4K 205 6
                                    

Тэхён хуваарьт ажлаа дуусган гэртээ орж ирэхэд өглөөнийх нь бэлдэж тавьсан зүйл хэвээрээ байх бөгөөд хүн байх шинж ч алга байсан тул гайхан унтлагын өрөөрүүгээ ороход Нара орон дээрээ нүцгэн хэвтэж байлаа. Тэхён орны зүг ойртоход орон дээр нь бага зэргийн цус болчихсон байв. Хөмсөг нь атиралдан Нарагын зүг харахад хөөрхий бүсгүй хүндээр амьгаадаж хүйтэн хөлс нь цувна. Тэхён бүсгүйн духанд хүрэхэд л халуунаар төөнөж байв. Санаа нь зовсон Тэхён Нараг дуудан багахан хөдөлгөхөд бүсгүй хариу үл өгнө. Залуу шууд л бүсгүйг даавуугаар ороон хоёр гар дээрээ өргөн явсаар машиныхаа арын суудалд хэвтүүлээд эмнэлэгийн зүг хурдлав.

*****

"Бүсгүй цочролд орчихсон байна. Тиймээс эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй"

"Ойлголоо"

Тэхён эмчийн үгэнд хариулахдаа малгайгаараа нүүрээ нуун бүдэгхэн дуугарлаа.

"Өвчтөний талаар та хэдэн асуумж бөглөх хэрэгтэй. Бас сэргэхээр нь уулзаж болох тул ухаан орвол шуудхан холбогдох болноо"

"Ойлголоо уулзах гэж ирэхдээ бөглөөд өгье" хэмээн бөхийгөөд Нарагийн хэвтэж буй өрөөнд орлоо. Түүнийг ороход Нара хараахан сэрээгүй хэвтэж байх бөгөөд Тэхён ойрхон сандал дээр нь сууж байхад утас нь дуугарав.

'Тэхёнаа гомдмоор байна шүү! Чи Жин ахад зөвшөөрчихсөн байж..."

"Юугаа яриад байгаа юм"

Тэхён Жиминий хэлсэн зүйлсийг ойлголгүй ширүүхэн асуухад өнөөх нь

'Өнөөх харамлаад байсан хүүхнийг чинь Жин ах энд хэр байсан талаар ярьж өгч байна даа'

Тэхён шуудхан утсаа таслан эмнэлэгээс гарч дормынхоо зүг хурдлан давхилаа. Шуудхан машинаа зогсоогоод байшинруу орж ам хуурайгүй Нарагын талаар ярих Жинийг татан босгоод шанаадаад унагачихав.

"Таниас болоод тэнд Нара ухаангүй эмнэлэгт хэвтэж байхад та энд инээгээд байж байгаа юм уу?"

Бухимдсандаа Жиний дээр гаран цохиж хоёр залуу хоорондоо зодолдож эхлэхэд Жимин Тэхёныг татан холдуулж бусад нь Жинийг босгож өгөв. Тэхён Жиминаас хүчтэйхэн гараа татаж аваад хаалга саван гараад явлаа.

Эмнэлэгрүү явах замд нь утас нь дуугарч Нараг сэргэсэн талаар хэлэхэд залуу хурдаа нэмэн эмнэлэгийн зүг яарна. Нарагын байгаа өрөөнд орж ирэхэд бүсгүй орны толгой налан сууж байлаа. Тэхён хажууд нь суухад бүсгүй түүний нүүр нь шалбарчихсан байгааг нь олж харан

"Юу болсон юм. Олны танил байж ийм нүүртэй байж болдог хэрэг үү?"

"Тэр чамд хамаагүй байх. Бас ахыг маань уучилчих нь биз"

Тэхёныг хүйтэн өнгөөр ярьсанд Нара дуугаа хураан суулаа. Гэтэл бүсгүйн гэдэс хоолоо нэхэн чангаар дуугарчихна тэр.

"Өлсөж байгаа байх нь ээ. Би чамд хоол аваад ирье дээ"

Тэхён босон өрөөнөөс нь гаран явахад бүсгүй ичсэндээ гараа оролдсоор үлдэв.

"Мөн цагаа олж дуугаравдаа. Одоо яаж царайг нь харах болж байнаа. Гэхдээ хүн болгон л өлсдөг шүү дээ! Тэгэхээр ичих хэрэггүй юм байна. Гэхдээ л танилцаад удаагүй хүүвний хажууд..."

Нара амандаа бувтнан өөртэйгөө яриад Тэхёныг хүлээн суухад удаачгүй залуу савтай хоол барьсаар ороод ирэв. Тэхён өрөөнд байх ширээнд дээр авчирсан хоолнуулаа гаргаад өөрөө буйдан дээр суухад Нара орноосоо босон өвдсөндөө газар уначихна тэр. Харин Тэхён хурдтай түүн дээр очоод хоёр гар дээрээ өргөн аваад буйдан дээр суулгаж өгөв. Тэхён ч бас өлссөн бололтой өөртөө хоол авсан байх бөгөөд тэд хоолоо идэж байтал Нара

"Баярлалаа" гэж хэлэхтэй нь зэрэгцэн аманд нь байсан хоолноос багахан хэсэг Тэхёны урдхан талд уначихав. Тэхён сонин царайлсаар Нарагийн зүг харан

"Хоол идэж байж хүнтэй юм ярих чинь буруу. Бас цэвэрхэн ид"

"Өчигдөр оройноос хойш би нэг ч зүйл идээгүй байхад хоолоо ингэж идэж болохгүй хэрэг үү?"

Нара урвуу царайлан хоолноосоо удаанаар аван идэж байхад нь Тэхён дахин нэг тортой зүйл ширээн дээр тавин

"Амттанд дуртай бол наад зүйдсээ иднэ биз"

Тор дүүрэн шоколад, мөхөөлдөс зэрэг зүйл байсанд Нара хоолоо идэхээ болин амттан идэхээр болов.

"Надад гүзээлзгэнэтэй мөхөөлдөсийг нь үлдээчихээрэй"

Тэхён хоолоо хадбагадангаа хэлэхэд Нара өнөөх мөхөөлдөсийг нь аль хэдийн задалчихсан сууж байв. Гэтэл Тэхён өнөөх мөхөөлдөсөө авах юм болж Нараруу гараа сунгалаа. Бүсгүй босон зугтах гэж байгаад дахин газар унахад Тэхён араас нь босон ирж таараад хөлд нь тээглэн дээрээс нь уначихав. Нара Тэхёнруу ширтэхэд Тэхёны нүд Нарагын уруулруу гүйн тэд зөөлнөөр үнсэлцэж эхэллээ. Залуугийн гар бүсгүйн эмнэлэгийн сул цамцных нь гаднаас хөхийг нь базлан үнсэлт нь гүнзгийрч эхэлтэл хаалга онгойн хэн нэгний хоолойгоо засах нь дуулдах нь тэр.

____________________________________




'Oh! My Darling' |KTH|Where stories live. Discover now