- 15 -

2.8K 178 22
                                    

Тэхён ил зуухны хажууд зөөлөн буйдан дээрээ дарс шимэн сууна. Тэрээр зуухны дээд талын тавиур дээрээс дугтуйтай зурвасаа аван уншиж эхлэв.

Энэ захидлыг уншиж байгаа үедээ магадгүй чи намайг маш ихээр санаж байгаа эсвэл намайг хамгийн сүүлийн удаа дурсах гэж байгаа байх...
Гэхдээ надад тэр хамаатай биш ээ. Би зүгээр л энэ захидалдаа чамтай уулзаснаас хойших өөрийн хэдрэмж сэтгэгдлийг бичин үлдээх гэсэн юм.
Тэгэхээр би чамд эмнэлэгт хэвтэж байх үедээ татагдаж байгаагаа мэдэж эмээж бас өөрийгөө голсон. Над шиг олон хүний гар хүрсэн ариун нандин биш хүн чамайг хайрлаж болохгүй гэж бодож сэтгэлээ барьж байсан ч чиний сэтгэлээ илчлэлт намайг баттай хариулттай болгосон. Хэдий хамт гадуур чөлөөтэй явж болохгүй ч чамтай цуг гэртээ нэгнийгээ эрхлүүлэх нь үнэхээр сайхан, чиний намайг харамлах сэтгэл хүртэл намайг жаргалтай болгодог байлаа. Гэвч танай ажил дээр чамд хоол барьж очихдоо өөр нэгэнтэй хамт байгааг чинь харчихсан. Тэрхэн үед би чамд маш их гомдож басхүү өөрийгөө азгүй амьтан гэж бодож байсан ч аюултай тулгарах үедээ намайг ирж хамгаалаасай хэмээн хүссэн. Чамайг үзэн ядаж байсан ч тэр цоожтой өрөөнд орж ирэх үед чинь миний хорсол тэр чигтээ хийсээд алга болчихож билээ. Ганцхан чамайгаа хүргэж энхрийлүүлэхийг хүсэж байсан биендээ өөр нэгнийг хүргэсэндээ би чамаас ичсэн. Чиний царайг харж өмнөх шигээ байхаас санаа зовж байхад аав чинь хүрээд ирчихсэн. Миний айж байсан зүйл бодит болж одоо бид хоёр салахад тулаад байгаа ч өнөөдрийг хамтдаа жаргалтай өнгөрүүлж байгаа минь л над шиг хүнд хангалттай сайхан бэлэг болж чадаж байна. Өнөөдрийг хэзээ ч мартхааргүй өнгөрөөгөөд дахин уулзах хүртлээ дурсмаар байна. Учир нь Би Чамд Хайртай Тэхён аа. Миний бараан амьдралыг гэрэлтүүлж өгсөнд маш их баярлалаа...

Тэхёны цээжээр хөндүүрлэн тэрээр хацрыг нь даган урсах нулимс нь захидал дээр унана. Тэрээр дарсаа тавцан дээр тавиад нулимсаа арчин гадуур хувцасаа өмсөөд гэрээсээ гүйн гарлаа. Нарагийн гэрийн үүдэнд ирсэн байх бөгөөд хонхыг нь даран давхар тогшиход Нарагын аав нь хаалгаа нээж өгөв.

"Та надад Нарагийн байгаа улсыг л заагаад өгчих. Би түүнийг олж чаднаа. Та надад боломж олгоочдээ"

Тэхён газар сөхрөн хөгшин эрийн хөлнөөс зууран хэлтэл өнөөх эр түүнийг дээш өндийлгөн

"Тэр цаг нь болохоор чам дээр очно. Тиймээс зүгээр хүлээ залуу минь" хэмээн хэлээд хаалгаа хааж орхив.

Тэхёны арга бүтэлгүйтэн тэрээр машиндаа суун явахдаа машиныхаа толинд Нарагийн гэрлүү нэгэн бүсгүй орж буй нь харагдах нь тэр. Тэхён Нара биш байх хэмээн бодоод буцан замаа харан явлаа.

Харин Нарагийн гэрт нэгэн бүсгүй хувцастай цүнхээ чирсээр орж ирэхэд хөгшин эр уулга алдан түүнийг тэврэн авав.

*****

Сайн уу? Хайрт минь. Би чамд хэзээнээс сэтгэл алдарснаа мэдэхгүй ч нэг мэдэхэд л миний оюун бодол чамаар дүүрчихсэн байсан. Би хүнтэй ярилцмаар байв ч ичиж санаа зовсондоо тэгэж зүрхлээгүй. Хэдий сайн найздаа хэлсэн ч тоглоом шоглоомоор хандсан тул би тэр орой бүхнийг баттай болгомоор санагдсан юм. Гэтэл чи байгаагүй чамайг эрэгтэй хүнтэй хамт байгааг мэдээд би галзуурах шахсан. Тэр үед өөрийгөө барьж дийлэлгүй аавыг чинь гэдгийг ч мэдэлгүй уурлачихсан. Тэнэг байгаа биз. Тэр орой миний сэтгэлийг хүлээн авч зөвшөөрсөн чинь баярлан чиний өмнөх амьдралыг зүгээр л өнгөрсөн гэж хүлээн авсан цагаас эхлэсэн. Тэр үеээс л би чамд илүү гэн дурлаж бас байнга хажуудаа байлгамаар сангдаж билээ. Хуучин найз бүсгүйтэйгээ цуг байж байхдаа чамайг гомдоочихсоноо ойлгон өөрийгөө харааж мөн тэр зэвүүн хүүхнийг алчихмаар санагдсан гээч. Чамайг тэр бүх муухай үйл явдлын дараа гэртээ авчирхад намайг тоогоогүйд чинь би эмзэглэлгүй зүгээр л чамайг хүлээсэн. Намайг уучлахыг чинь хүлээж ажилдаа ч явж чадаагүй. Чамд тийм л их Хайртай болчихсон Кан Нара. Чамаас салах үнэхээр хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болох цаг ирнэ гэдэгт итгэж байна. Тийм болохоор би дахиад л чамайг хүлээж байх болно. Дахин учрахдаа чамайг заавал өөрийн болгох болохоор бэлтгэлтэй байгаарай, Хайртай шүү! Ким Нара.

Залуухан бүсгүй машин дотор уйлан сууна. Тэрээр бяцхан цэнхэр дугтуйнд захидлыг буцаан хийгээд машинаасаа буун нэгэн байшингийн гадна ирэв. Тэрээр хонхыг нь дарахдаа эргэлзэн гараа удаанаар явуулан итгэл муутай хонхон дээр дарлаа.

Дин Дон

____________________________________


'Oh! My Darling' |KTH|Where stories live. Discover now