9. Анхны үнсэлт

395 112 31
                                    

Жонгүг гүйсээр... тархи нь хариултгүй бодлуудаар дүүрч хаашаа яваад байгаагаа ч мэдэхгүй байгаа бололтой зүг зүг рүү самгардах ажээ.

- Хүсэл? Би хүсэл. Би гажуудал. Удахгүй замхарна...

Тэртээд шаргал нарны алтлаг туяа түүнийг хөнөөхөөр айсуй. Харин худал хуурмаг илчлэгдэхээс айн ичих газар хайн тэмтчинэ.

Дэлгүүрийн эзэд, сонин түгээгчид хэдий нь ээ гудамжинд гарч хүний хөл эхлэхээс өмнө ажлаа амжуулчих гэж түүнээс дутахгүй яарах ажээ.

Жонгүг ч тэнхээ мэдэн гүйсээр байв. Түүнд хараахан үхэх хүсэл үгүй бололтой.

Татаад хаячихсан тамхины иш, хагархай дарсны шил, цус нөж, бөөлжис болсон магад түүнээс ч их түүх өгүүлэх нарийхан бохир гудамжны төгсгөлд тэрээр авралын элч үү гэлтэй Тэхёныг олж харав.

Тэрээр өөрийнхөө умгар байшингийн хоёр давхарт цонхон дээрээ юу ч юм ажиж сууна. Хүү өөрийнх нь үхэл ирж буйг мэдэрч байлаа. Хэрэв харх шиг хоргодохгүй бол... Инээдтэй юм.

Ингэж бодсон ч бие нь өөр зүйл илэрхийлэн улам шалавлав. Түүний хамаг бие янгинан өвдөх ажээ. Толгой нь хэт их бодолдоо түүртэн лугшиж, баялаг чимэглэлд хучигдсан хувцас нь гүйснээс шороо тоосонд дарагдаж, нударганых нь хээ бүрт өнөөх новшийн цус гүн нэвчинэ, харин хөл... Тэд хамгийн их хэлмэгджээ. Хөөрхийс гавьяаныхаа амралтыг авахыг хүссэн мэт хүрэнтэн улайж, гоёлын гуталд шөнөжин хөлбөрсөндөө уурсах шиг хавдан цус нь ч нэг л зөв урсахгүй байх шиг санагдана.

Хүн байх хэтэрхий зовлонтой ажээ.

Жонгүг урлангийн хаалгаар ороход Тэхён өнөөх л чигтээ цонхоор харсан хэвээр байв. Харин хаалганы нугас чийхран савагдаж нээгдэх, эр хүний хүнд амьсгаа сонстоход Тэхён эргэн харлаа. Түүний араас дөнгөж мандаж буй нарны бүүдгэр туяа үзэсгэлэнтэй биеийг нь нөмөрч тэнгэрийн элч мэт харагдуулна.

Хэзээ нэгэн цагт түүний нүдэнд аз жаргал туяардаг байж билээ. Одоо харин гуниг хоосрол л тунарах аж.

- Тэхёнаа би Жонгүг байна.

Нар тусах төдийд татаад авчихдаг зэгэл дэвсгэр нь энэ удаа түүнд боломж олгожээ. Өөрийгөө илчлэх боломж...

Харин согтуу аль эсвэл зүүдэндээ биш анх удаа л махан биенд нь хайртыгаа харж байгаа залуу галзуурлын эрмэгт тулаад байв. Гэнэт л түүний бүтээл амилж хүн болчихжээ...

- Тэхён аа би... Би амилчихсан. Би нөгөө...

Жонгүг юу хэлэхээ ч үл мэднэ. Тиймдээ ч гацан түгдэрч бүтэн өгүүлбэр ч хэлж чадсангүй. 

𝑵𝒊𝒈𝒉𝒕 𝒂𝒕 𝒕𝒉𝒆 𝑮𝒂𝒍𝒍𝒆𝒓𝒚 Donde viven las historias. Descúbrelo ahora