6. Дараагийнх нь та

356 111 47
                                    

Тэхён үсээ туг тугаар нь зулгаахыг хүссэн мэт толгойгоо хоёр гараараа атган шаана. 

Дөрвөн өдөр... дөрвөн өдөр аль хэдий нь ээ өнгөрсөн байв.

Энэ л өдрийг бүү ирээсэй хэмээн залбирч байсан түүний цагийн хуулийг зөрчсөн хүсэлтийг бурхан хэргэссэнгүй бололтой нар бөхөж дэнлүүнүүд асав.

- 30 фунт хараал идсэн 30 фунт!

Тэрээр гартаа өнгөрсөн дөрвөн өдөр үхэн хатан шал зүлгэж олсон 8 фунтаа гартаа чанга атгасан байв.

Түүний гаран дээр Английн хатан хааны дүрс бүхий хээ тодорч Тэхён луу ихэмсэгээр мишээнэ.

Ямар нь 8 фунт олох гэж гараа зулгартал шал үрж, ямар нь зоосон дээр зургаа хэвлүүлэх хүртлээ эрх ямба эдэлдэг юм бэ? Бүгд л хүн биз дээ. 

Хэзээ ч бүү дуугараасай гэж хүссэн хүнд тогшилтууд хөөрхий зэвэрсэн нугастай ялзарсан модон хаалгыг нь салгах нь уу гэлтэй тогшино.

Тэхён энгэрт нь зүүлттэй байдаг эмээгийнхээ сахиусыг гарган ирж нэг үнсэв. Энэ өчүүхэн мөнгөн загалмай түүнийг удахгүй ирэх тарчлалаас аварна гэсэн мунхаг бодол түүнд төржээ.

Хүн үхэл амьдралын зааг дээр байсан ч 'бурхан' гэх хоосон оршихуйд чин сэтгэлээсээ итгэдэг нь инээд хүрэм.

- Тэхён аа! Хаалгаа онгойлго оо.

Зэвүүцэм хоолой түүний залбирлыг зүсэн тасалдуулав.

Тэрээр хаалга руу нэг алхам урагшиллаа. Хөшиг, хир буртагтай цонхыг нь нэвтлэн тусах сарны гэрэл шархирах зүрхийг нь тайтгаруулна

Хоёр дахь алхамаа авав. Гудамжны хөгжимчиний лимбийн аялгуу шаналалтай мэгшээнийг нь далдална.

Там руу гурав дахь алхам. Хөлд нь түүний замбараагүй тавьсан багс бийр орооцолдож түүнд мөрөөдөл нь байсаар буйг сануулна.

Дөрөв дэх алхамыг авахад Тэхён яагаад ч юм ядмагхан бүтээж тавьсан хөрөгнүүд рүүгээ харц шидлээ. Замбараагүйгээр давхралдуулан тавьсан зургуудыг халхлах хуучин даавуу сэмэрч, нэг нүх нь яг Жонгүгийн нүдэн дээр таарчээ.

Түүний хайртын нүд түүнийг зэмлэж байв. Басхүү битгий хэмээн гуйж, асар их нулимсыг агуулах мэт гуниг мэлтэлзэнэ.

Хаалгаа татан онгойлгомогц анх ирсэн гурван залуу хийгээд дахин нэг үл таних хүү нэмэгджээ. Тэрхүү хүү ганц ч үг үл дуугаран дуугаа хурааж, гагцхүү амнаас нь илүүг хэлэх нүд нь ийш тийш тогтож ядан бүлтэлзэнэ. Дөнгөж нас биед гүйцсэн эсвэл арай хүрч амжаагүй хүүхдээрээ амьтныг дагуулж явдаг нь ямар учиртай юм бол доо.

𝑵𝒊𝒈𝒉𝒕 𝒂𝒕 𝒕𝒉𝒆 𝑮𝒂𝒍𝒍𝒆𝒓𝒚 Where stories live. Discover now