6

1.3K 135 21
                                    



Үд дундад оройтон боссон Жимин сая нэг гэрээсээ гарав. Анхаарал татахгүйн үүднээс хайртай ягаан мотоциклоо орхиж хар өнгийн Porsche Carrera унан Шюгагийн өгсөн хаягийн дагуу Итэвон дах байршил сайтай гэмээр жижиг салонд очлоо. Салоны Lost in Paradise гэсэн хөх болон саарал хосолсон хаягийг харахад л яах аргагүй Шюгагийнх гэмээр тийм л мэдрэмж байв. Хаалттай гэх бичиг өлгөсөн хаалгыг татвал онгорхой байх бөгөөд Жимин орчныг ажвал мөн л цайвар болон хөх өнгө хосолсон бөгөөд хар өнгөөр чимэглэж тухтай, чамин боловч хүйтэн уур амьсгал бүрдүүлжээ.

- Ирчихсэн үү?

Шюга цаана байрлах жижиг өрөөнөөс тамхи зуучихсан гарч ирэх бөгөөд түүний өнөөдрийн хувцаслалт яах аргагүй Жиминий нүдэнд тусав. Тэр ч бас саяхан л орж ирсэн бололтой гадуур хувцастай байсан юм. Хар үсээ доош буулгаж, цагирган ээмэг, нарийн гинж, гурван хуруундаа бөгжөөр гангарчээ. Цэгэн хээтэй сул загвартай цамцаа уранхай хар жийнснийхээ дотуур хийн, гадуур нь догь гэгч нь савхин хүрэм өмсжээ. Шулуухан хэлэхэд тэр үнэхээр халуухан харагдаж байв.

Жимин бодолдоо өөрөө ичих шахаж хэрэггүй зүйлс бодож буй тархиа гаргаж ирээд алгадмаар санагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жимин бодолдоо өөрөө ичих шахаж хэрэггүй зүйлс бодож буй тархиа гаргаж ирээд алгадмаар санагдана.

- Шивээсний загвар болон хаана хийлгэх тухайгаа бодсон уу? Эсвэл намайг бодоод завгүй байв уу?

Шюга тоглоомтойгоор инээсээр түүний хажууд тамхиа дуусгахаар зогсож байлаа.

- Би тамхины үнэрэнд эмзэг болохоор унтраа.

Тамхины утаа уушигаар нь дүүрэн буцан гарахад тэр инээмсэглээд тамхиа унтрааж хогийн сав руу хийлээ. Шюга савхиа тайлан хар хөх өнгийн хилэн буйдан руу шидээд, тавиур дээрээс шивээсний загварууд гарган түүнд харуулав. Жижигхэн салон борооны дараах чийгтэй үнэр болон гааны сэнгэсэн үнэрээр дүүрэхэд Жиминд шиврээ бороонд ой дунд зогсож буй мэт мэдрэмж төрөн нойтон модных мэт таатай үнэрийг нүдээ анин уушиглана. Гэнэт л тэр юу хийснээ ухааран нүдээ нээн харвал Шюга инээмсэглэн зогсож байв.

Kitty Gang [completed]Where stories live. Discover now