10

1.2K 126 32
                                    

Гэнэтийн хүйтэн зүйл биедээ мэдрэхдээ цочин нүдээ нээвэл харанхуй газар байлаа. Шаргал үст юу болсон тухайд будилан толгой нь өвдөж, дотор муухайрахад үснээс дуслах хүйтэн усанд багахан ч болов сэргэнэ. Сая нэг нөхцөл байдлыг ойлговол түүнийг сандалд хүлж, өөдөөс нь харсан буйданд тэр нэгэн суух юм гэнэ. Тэрээр урьдын адил хээнцэр ягаан чимэглэлтэй хар хүрэм өмсөж, бариу хар өмд, ултай арьсан гутал өмсжээ. Шинэхэн будуулсан бололтой тод өнгөтэй ягаан үсээ арагш илэх нь түүний зуршил бөгөөд тэрээр шанаагаа тулан өмнөө байх нэгнийг ширтэж байлаа. Түүний харц уйдсан гэмээр өнгөгүйхэн байх бөгөөд үл тоомсорлосон, дорд үзсэн байдал түүнээс шувт мэдрэгдэнэ.

- Хён. Үнэнийг хэлэхэд таныг алчихмаар л байна. Гэхдээ тэгвэл хэтэрхий амархан болчих байх гээд илүү их зугаацахаар шийдлээ. Угаасаа би 2 жилий тэнсэнтэй байгаа болохоор цагдаа нарын хараанаас гарч чадахгүй. Тэгэхээр хён эвтэй найртайгаар хамт байцгаая.

Жимин эрхий хуруугаараа уруулаа оролдохдоо инээдээ барьж ядах шиг л жуумалзан инээж байлаа. Түүний юу бодож буйг мэдэхгүй ч хэдийн таагүй зүйл гэдгийг гадарласан Шюга чимээгүйхэн юу болохыг ажиглахаар шийдэв. Гэсэн ч тэр сандарсаар байсан юм.

- Шоронгийн амьдрал ямархуу байдгийг та мэдэх үү?

Жимин буйдангаас бодон тавиур дээрээс спикер асаана. Тэр утастайгаа холбон дуу тавиад хөгжмийн хэмнэлийг мэдрэн аажуухнаар бүжиглэхдээ инээмсэглэж байлаа. Тойрон ирж Шюгагийн өвөр дээр гаран суугаад халааснаасаа тамхи гарган асаахдаа түүний гар багахан чичирч байсан ч инээмсэглэл нь арилсангүй.




I'm not somebody you know

You are Dead to me

Тамхиа урт гэгч нь сорон үлээхдээ чихэнд нь зөөлхөнөөр шивнэнэ. Магад тэр энэ дууг хуурамч хайртдаа зориулан сонгосон ч байж болох. Энэ хооронд хэдийн ханцуйныхаа нугалаасанд авч явдаг жижиг ирээр хүлээсээ тайлчихсан Шюга зөв цагийг хүлээн түүнийг анхааралтай ширтэж байлаа. Жимин түүний өвөр дээрээс босон түүнд нуруугаа харуулах мөчид Шюга ухасхийн босох гэсэн ч энэ бүтсэнгүй. Жимин хэдийн түүний толгойнд ягаан өнгөтэй гоёмсогоор чимэглэсэн буугаа тулган зогсох бөгөөд их л бахдалтайгаар инээмсэглэсээр байв.

Kitty Gang [completed]Where stories live. Discover now