3. 'Цуглаан'

3.1K 190 1
                                    

Захирлын дор дадлага хийгээд нэг долоо хоног аль хэдийн хагарсан сум шиг өнгөрчихжээ. Өнөөдөр долоо хоногийн эхний өдөр учраас би гэрээсээ яаривчилалгүй гарлаа. Захирал хэлэхдээ 1,3,5 дах өдөр оройтож ирнэ гэсэн. Тийм болохоороо яаралгүй яван очилоо.

Гэхдээ очиход захирал аль хэдийн ирчихсэн нөтбүүктэйгээ ажиллаад сууж байв. Би ч чимээгүй орон ширээндээ цүнхээ тавиад нөтөө асаан суулаа.

Захирал " Аан ирчхэв үү?"

Би " Тийм ээ "

Захирал " Өнөөдөр нэг хийх зүйл байна"

Би " Байнга л хийх зүйлтэй байдаг шүү дээ "

Захирал " Өнөөдөр чи надтай цуг цуглаанд яваадах? "

Би " Би тийм юманд явж?..."

Захирал " Чамтай цуг явмаар байгаа болхоор өнөөдөр ямар ч ажилгүй гээд ойлгочимз"

Би " Гэхдээ захирал аа?..."

Захирал "Одоо гарцгаая чамд авч өгөх зүйлс байна "







Захирал намайг машиндаа суулган би харин хажууд нь суун явцгаалаа. Удалгүй нэгэн дэлгүүрийн гадаа ирээд машинаа байрлуулаад орхилоо.

Би " Энд ирж яах юм? "

Захирал " Чамд хувцас авна "

Би " Захирал аа гэхдээ би хувцасаар яана гэж? "

Захирал " Цуглаанд явна гэж хэлсэн биз дээ? Бас гадуур гарахдаа захирал биш Крис гэж дуудна ойлгов уу? "

Би толгой дохин захиралын араас даган явлаа.

Энэ одоо эрэгтэй хүн байж ямар ч ядаргаатай юм бэ? Баян хүний зан юм байх даа?

Би " Ядраад байна штээ "

Крис " Наанаа суугаад хүлээж бай "

Олон дэлгүүр орж даашинз өндөр өсгийт худалдан аваад эцэст нь нэгэн салоны урд ирэн зогслоо.

Би " Энд бас яах юм? "

Крис " Энд ороод зүгээр л сандал дээр суугаад байж байхад болноо " гээд намайг дагуулан орлоо.

Ороход үнэхээр л баян хүний үйлчлүүлдэг тансаг газар бололтой.
Намайг толины өмнө суулгачихаад захирал яваад өглөө.

?:Эхлээд нүүр будалтаас эхлэх үү? Үс янзлалтаас эхлэх үү?

Би " мм нүүр будалт нь эхлээд хийвэл зүгээр байх "

?: за ойлголоо гэж хэлээд цаанаасаа олон төрлийн будагтай зүйлс авчирич өглөө. Би нүүрээ тэгж их будаад байдаггүй. Анх их сургуулийн төгсөлтийнхөө үеэр л нэг будаж байсан юм байна. Гэхдээ энэ будагний үнэр надад үнэхээр таалагдаж байна. Нүүрэн дээр байдаг бүдэг мэнгэ, өө сэвийг далдалж будаад яг л натурал юм шиг харагдах аж.  Уруулыг минь бор өнгийн бас л натурал байгалийн мэт харагдах будалт хийгээд амжив.

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now