27. 'баяртай Крис'

1.2K 98 7
                                    

Өдрийн нар нүүрэн дээр тусахад л үд хүртэл унтсанаа мэдрэв. 

Крис рүү залгадаг ч юм билүү гэж бодож байгаад ажилтай гэж бодон утаснаасаа нүдээ салгаад дээш өндийв.

Ээж " өө сэрчхэв үү? "

Би " ээж хамт гадуур гарцгаах уу? "

Ээж " эхо-ндоо явах юм чинь хамтдаа явчихъя аа " гээд үүд рүү зүглэхэд нь би ч бас араас нь даган гадуурхаа өмсчхөөд ээжийг даган явлаа.

Би " хүйс нь одоо харагдах болов уу? "

Ээж " 3 сартай болчихсон юм чинь харагдана байлгүй дээ " гээд инээхэд нь би ч бас инээчхээд ээжээс сугадан алхлаа.

••

Эмч " за энэ харагдаж байна уу? Охин байна. Энэ хүйс нь. Энэ зүрхний цохилт нь " гээд надад зурган дээр байгаа хүүхдийн минь эд эсүүдийг зааж өглөө.

Харин би эхо-ндоо ороод дууссаныхаа дараа Крис рүү залгалаа.

Крис " миний гүнж ямар хэргээр залгаав? "

Би " охин "

Крис " юу? ..... Охин? "

Би " тийм ээ охин байна "

Крис хэсэг чимээгүй байж байснаа гэнэт уйлаад эхлэв.

Би " Крис? Яагаад уйлаад байгаа юм? "

Крис " б-би-би лхинтой болчихож " гэсээр ахиад уйлаад эхлэв.

Би " тайвшир даа. Тийм ээ чи охинтой болчихсон. Одоо тайвшраад надтай юу болсноо ярь л даа "

•••

Түүнийг тайвшруулан сүүлийн сард юу юу болсныг сонсож байгаад 'юүри салъя гэсэн ' гэх үгээр өндөрлөн утсаа салгалаа.

.........

Охинтой болчихсондоо бас хийсэн ажил ч бүтэмжтэй ер нь л сэтгэл санаа сайхан байсан учраас гэртээ эртхэн харьж бичиг цаасаа янзалхаар болов.

Гэрт ороход Юүри аль хэдийнээ явчихсан байсан ба үүдний тавиур дээр түүний нэгэн зурвас бололтой нэгэн бяцхан цаас үлдсэн байлаа.

" баярлалаа Крис. Намайг хайрлсанд. Хамгаалдаг байсанд чинь баярлалаа. Чамд хүүхэд төрүүлж өгч чаддаггүй байсныг чи мэднэ дээ. Охинтой болсон гэсэн. Баяр хүргье. Салах өргөдөл дээр гарын үсгээ зурчихсан болохоор санаа чинь амарч байгаа байх. Аан тийн. Хуримаа хийх байх. Бас баяр хүргэчихье. Би гадаад руу явах гэж байгаа учраас мэнд хүргэж чадахгүй л байх. Сайхан амьдраарай. Ахиж битгий ганцаардаарай. Муу эхнэр байсанд уучлаарай.  Баяртай  Крис.
Ким Юүри "

Үүнийг уншиж байхад утсанд дуудлага ирэн харвал өмгөөлөгчөөс залгаж байв. Авалгүй ширээн дээр тавьчхаад цаасыг гартаа базалсаар өрөөндөө оров. Тийм ээ тэр явчихаж. Миний хүсэж байснаар явчихлаа. Миний хүсэл биелчихлээ.

Гэтэл яагаад надад сонин эвгүй мэдрэмж төрөөд эхлэвээ?

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now