23. 'Нууц оронж'

1.1K 80 0
                                    

Бид цайлж дуусан ахин цааш алхахаар болов.

Би " яг хаана очих гээд байгаа юм бэ? "

Крис " удахгүй очлоо гүнж минь "

Ахин дахин төгсгөл нь үл мэдэгдэх ойн дундах нарийн жимийг даган явсаар...

Бид ингэж удаан хөтлөлцөөд алхаж үзээгүй юм байна.

Дулаахан байна.

Түүний гар.

Дэндүү дулаахан..

Бас жаргалтай байна.

Крис " и-ира? "

Түүний гар луу ширтэж байгаад түүнийг дуудангуут толгойгоо дээш өргөн түүн рүү ширтлээ.

Би " яасан? "

Харин Крис хажууд байх зүйл рүү эрүүгээрээ заах бол би заасан зүг рүү нь харлаа.

Би " мм яасын? Гоё л газар байна. Ямар ч модгүй тэв тэгшхэн. Хоосон "

Крис " үгүй дээ. Бид ирэх ёстой газартаа ирчихлээ "

Би " энд үү? "

Крис " тийм ээ " хэмээгээд намайг дагуулан хоосон талбай руу явлаа.

Бага зэргийн өвс бас шороо.

Өөр юу ч үгүй ийм л газар.

Бид явсаар талбайн голд ирэн доош харвал нэгэн төмөр хаалга ч юм шиг бариултай нэгэн зүйл байлаа.

Крис харин түүнийг хоёр гараараа татан ядах юмгүй онгойлгоод хаячхав.

Би " энэ бас чинийх үү? "

Крис " тийм ээ орцгооё "

Крис түрүүлэн доош үргэлжилэх шатаар буун алга болов. Би ч бас бага зэрэг эргэлзэж байгаад түүний араас буун очлоо.

Крис " за явцгаая " гэж хэлээд гараа сунгах бол би хурдхан шиг л атгаад авав.

Бас л дулаахан байна.

Эхэндээ онцгүй, зоорь ч юм шиг газар байсан ч одоо бол тэс өөр.

Энд бараг л хотын төв паркыг нүүлгээд ирчихсэн юм шиг л байна.

Усан сан, парк, тоглоомын газар, амралтын өрөө..

Түүний харуулах гээд байсан зүйл энэ байж.

Би " хөөх энэ үнэхээр чинийх гэж үү? "

Крис " гоё байна уу? "

Би " мм бүр янзтай "

Крис " энэ бол миний НУУЦ ОРОМЖ "

Ийн хэлэхэд нь би энэ тэрүүгээр гүйж байгаад гэнэт зогсон

Би " н-нууц о-оромж? "

Крис " тийм ээ. Энд бүх л төрлийн тоглох газар байгаа "

Нууц оронж ч гэх шиг. Хүүхдийн тоглоомийн талбай байгуулчхаад бас сүртэй нэр өгчихжээ. Гэхдээ хөөрхөн нэр байна. Нууц оронж.

•••••••

Үнэхээр түүнийг ийм жаахан хүүхэд шиг тоглодог гэдгийг мэдсэнгүй шүү.

Крис усан сангаас эхлье гэсэн бол би том гулсуур луу очъё гэж маргаж маргаж гарсны эцэст пс орхоор болов.
Үнэндээ би пс-ндээ сайн л даа. Хааяа уур хүрхээрээ пс ороод стрессээ тайлчихдаг байсан юм.

Би " ашш ахиад хожигдчихлоо "

Крис " гэхдээ оноо тэнцүү л явж байна штээ "

Би " усан сан орцгоох уу? "

Ийн хэлэхэд Крисийн уруул мушилзаад ирэв.

Би " яагаад инээгээд байгаа юм? Усан сан л гэж байна шт "

Крис " чи санавал хоёуланд нь усны хувцас байхгүй юмсан "

Би " ядаж чамд байгаа биз дээ? Зүгээр дээ би дотуур хувцастайгаа орчихно "

Крис " хатагтай минь тэгж ч ярихгүй шүү "

Би " чи тэгээд нүцгэн орно гэх гээд байна уу? "

Би " тэгьеээ. Гэхдээ нэг болзолтой "

Би " би нүцгэн орох юм бол чи миний дотуур хувцсыг өмсөөд ор "

Крис намайг шоолонгуй инээснээ " болж байна " гэв.

Тэр ч буруу зүйлээрээ тогллоо доо.

Би түүнд өөрийн дотуур хувцсаа чихэж чихэж өмсүүлээд харин өөрөө нүцгэн усан сан руу орлоо.

Аан. Энэ чинь нээрээн баян хүний усан сан шүү дээ. Бараг л усан парк байна.

Би түрүүлж очин усан дотор ороод түүн рүү боллоо гэж хашхирахад тэр над руу хаалга онгойлгон ирж байгаа нь харагдав.

Түүн рүү шоолонгүй харж байгаад гэнэт л нөгөө эрхтэн дээр нь нүд унчхав. Миний дотуур хувцсыг нөгөөдөх нь бүр урахнээ урахна.

Аль хэдийнээ хамтдаа усан дотор ороод ирчихсэн бид хоёр гадны хүний нүдээр аль аль нь эвгүй байдалтай байгаа ч бидэнд бол давгүй шүү.

Би " чамайг ингээд харсан чинь шоолмоор санагдчихлаа "

Крис " зүгээрээ алив шоол. Чи намайг шоолох юм бол би чамайг хөл дээрээ тогтож ч чадахгүй болгоно шүү "

Би " хөөх харъя л даа "

Крис " гэхдээ болоогүй байнаа. Эхлээд тоглоцгооё " гэсээр намайг орхин цаана байх гулсуур луу яваад өгөв.

Өнөөдөртөө чамаар тоглохтойгоо шүү.

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now