Part II

936 140 8
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

------

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

------

Jake's POV

------

Түнэр харанхуйд ганцаархнаа өрөөндөө дүнсийн суух ч зөвхөн миний өргөөнд байдаг жижиг цонх үл ялиг тусах нарны гэрлийг нэвтрүүлж байлаа. Хэдий өдрийн цагаар ордноосоо гарвал өвдөхөө мэдэх ч ямагт тээр тэнд үзэгдэх цэлмэг хөх тэнгэр, цэвэр агаар, алтан наран сонирхлыг минь татдаг.

Дурсамжид сүүмийх бүдэг бадагхан хүүхэд насандаа нов ногоон өвсөн дээр хөл нүцгэн ахтайгаа тоглодог байснаа санадаг. Тэр үед тэнгэр дэндүү гэмээр өргөн уудам, нар юу юунаас ч илүү тод санагддаг байсан ч одоо цагт бүх зүйл хуучны амьдралын минь хэв маягаас өөр болж ээ.

"Жэйк!!!"

Хаалга онгойх чимээ гарч орноосоо босон зогсвол Алиса дэнлүү барьчихсан орж ирлээ. Байнга өмсдөг нимгэн цагаан даашинзаа өнөөдөр тод хүрэн өнгөтэйгөөр сольж, цасан цагаан царайгаа улам л тодруулах гэж час улаан өнгийн хавчаар зүүж ээ. Тэр хавчаарынхаа өнгөтэй адилхан нүдээрээ над руу харан инээмсэглэснээ толгойгоороо гарцгаая гэсэн шиг дохиход нь би хувцсаа хальт янзалсан болчхоод түүнийг даган цамхгийн урт, урт хонгилоор явсаар гол танхимд ирэв.

Өндөр таазнаас зүүсэн урт чамин гэрэл зузаан хөшгөөр далдалсан цөөхөн хэдхэн цонхны гэрлүүдийг орлож, жирийн хүмүүсийн сонсдог пянз намуухан хөг эгшгээ дуугаргана.

DUSK TILL DAWNWhere stories live. Discover now