Part IV

757 127 16
                                    

-------

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-------

Хисыны асуусан асуултыг сонссон даруйдаа л хурдны галт тэргийн өмнө хөдөлж чадалгүй зогсож буйгаа Ирён мэдэрч байлаа. Зугтсан ч, зугтаагүй ч галт тэргэнд дайруулна. Гэхдээ үхэх үү, аль эсвэл их бэртэх үү, бага бэртэх үү гэдэг нь түүнээс л шалтгаалах тул хамгийн түрүүнд Хисыныг ахиад л өвтгөж болохгүйгээ саналаа.

"Тэр зүгээр л...."

"Мэдээд байсан юм аа. Тийм л байх учиртай." гэх Хисыны баяртай дуу үнэнээ хэлэх гэсэн хүслийг нь унтрааж, энэ чигтээ тэсээд байвал яагаад ч юм амжилт олох магадлалтай гэх хачин гэмээр сэдэл өгчихөв.

"Би гэж тэнэг л элдэв юм бодчихож."

Хисын инээд алдсаар толгойгоо барин Ирён руу харвал тэр хөшчихсөн мэт л хачин царайлчихсан зогсоно. Залуугийн түрүүний өнөө их инээмсэглэл үгүй болохтой зэрэгцэн, "Сонхүн.....тэр чиний......тиймэрхүү холбоо байхгүй биз дээ??" гэхэд нулимс нь цийлгэнэсэн Ирён үнэнээ хэлчхэж чадсангүй алгуурхан л толгойгоо сэгсэрлээ.

Сэтгэл санаа нь тавгүйтэх бүртээ уйлж байж л тайвширдаг байсныг нь мэдэх учраас Хисын түүний нулимсыг эрхий хуруугаараа арчин том нүдээрээ ээлжлэн харна.

Яг л анхных шиг ээ.
Өөрийнх нь сэтгэл рүү яг энэ нүдээрээ өнгийж харсан анхны эр хүний танил харц.
Харах төдийд л бүхий л мэдрэмжүүд нь дүүрээд ирдэг хангалттай гэхэд дэндүү хангалттай нэгэн.
Хайрыг нь л дааж чадаагүй болохоос хорвоо дэлхийн хамгийн шилдэг мэт л санадаг байж билээ.
Хар бараанд төөрч будилсан шөнүүдэд хаанаас ч хамаагүй гүйгээд ирдэг баатар,
Хайраар дүүрэн бялхаж байхад жаргалыг нь хуваалцдаг найз,
Харуусан гашуудахад юу ч хэлэлгүй тэвэрч өгдөг ээж нь,
Харанхуй дунд, чимээ аниргүйд тарчлахад халуун хайраараа хамгаалдаг аав,
Тийм л цорын ганц оршихуй нь түүний хувьд И Хисын байсан юмсан.

Даана ч одоо энэ танил харцны хойноос хайр хүлээн гансрахад хэтэрхий оройтсон бололтой......

DUSK TILL DAWNWhere stories live. Discover now