Part IX

567 110 12
                                    

------

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

------

Sunghoon's POV

------

"Ах аа, та сая юу дуугарсныг сонссон уу?"

Ники архан талд минь алхаж байснаа гэнэт л зогсон ийн хэлэхэд нь цуурайтан ихэд хол сонсогдох хэн нэгний орилох дууг таньсан би толгой дохин, "Т-тийм ээ. Манайхны нэг юм биш байгаа??? Арай Ирён....."

"За, боль доо. Хисын ахтай хамт явсан байхад түүнд аюул тохионо гэдэг боломжгүй"

Ники яг л намайг байж боломгүй зүйл хэлчихсэн мэтээр хүлээж аван толгой сэгсэрсээр инээхэд нь хамаг бие хөшин, "Хисынтэй хамт байгаа учраас аюултай нүүр тулах боломжгүй гэдэг чинь????"

"Ойлгомжтой шүү дээ, Хисын ах чинь Ирён эгчид хайр......"

"Юу?"

Байдаг чадлаараа хоолойныхоо дээд цэгт хүргэн уулга алдахад Ники амаа даран нүдээ бүлтгэнүүлсээр хэлэх гэсэн бүхнээ тэр дор нь залгичих шиг л дуугаа хураачхав.

"Хэл л дээ? Чи сая яг л надаас нэг юм нуугаад байгаа мэт сонсогдсон....."

"Юу ч биш ээ!!! Үнэхээр үнэн шүү. Зүгээр л тэд багаасаа найзалсан нэгнээ анд нөхдийн хуваарь хайрладаг учраас бие биендээ анхаарал тавих нь тодорхой биш гэж үү?" гэсээр инээмсэглэхэд нь би тайвширсан ч өөрийнхөө сэжиглэсэн болгонд буугаад өгөхгүйн тулд сулхан толгойгоо дохин урагш алхлаа.

Бид өчнөөн урт замыг, саад бартаатай нь хамт туулсаар эцэст нь нэг юм том хадтай уулын орой дээр гарч ирэн өөрсдийгөө түрүүлчихсэнд бат итгэсэндээ хэсэг амс хийхээр тохирч хавтгай чулуун дээр хөлөө жийн суув.

"Сонхүн ах аа, та ядрахгүй байна уу? Аль өдөр л гараанаасаа хөдөлсөн, одоо харин аль хэдийнээ нар жаргасан болохоор нойр чинь хүрэхгүй байна гэж үү?"

Тэр байдгаараа эвшээлгэн хойш өвсөн дээр тэрийн тун тухтай хэвтэхэд нь үнэхээр ядарсан би түүнийгээ сая л ухааран дэргэд нь хэвтлээ.

DUSK TILL DAWNWhere stories live. Discover now