2.

120 29 1
                                    

~~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~~

Хагас жил шахам бичсэн зохиолоо арай хийн дуусгаад би сая л нэг бүтэн амьсгаа авахтайгаа болов. Зохиолч хүний хувьд зохиолоо амжилттай бичиж дуусгана гэдэг нь их том даваа гэдгийг гадарлахгүй хүн байхгүй байх.

Энэ баярт мэдээгээ тэмдэглэхээр найзуудтайгаа уулзъя гэж бодсон ч, харамсалтай нь надад найз гээд хэлчихээр ганц ч хүн байдаггүй нь шаналмаар. Гэвч ядаж л мөнгө байгаа нь сайн хэрэг. Учир нь би өөртөө сайхан зүйлс худалдаж аван өөрийгөө баярлуулж чадна шүү дээ.

"Энд хэрэггүй иржээ"

Би ийн хэлээд энэ халуунд бага ч болов сэрүүцэхийг хүсэхдээ авсан мөхөөлдөснөөсөө нэг хазав. Халуун өдөр олон хүнтэй газар явах нь газар дээрх тамтай адил гэдгийг та нар надаар хэлүүлэлгүй мэднэ биз ээ.

"2 дахь удаагаа таарч байна шүү, ахиад нэг таарвал хоёулаа заяаны ханиуд гэсэн үг шүү!"

Дуу гарсан зүг харвал өчигдөр кафед байсан gay залуу байх ба өмссөн дүрэмт хувцсыг нь харвал энд ажилладаг бололтой гэмээр. Нэмж хэлэхэд түүнд дүрэмт хувцас нь их сайхан зохисон харагдана.

"Тийм бол чамтай ахин таарахыг хүсэхгүй л байна шүү"

Намайг нүдээ эргэлдүүлэн ийн хэлэхэд тэр гомдсон мэт жүжиглэн "Урам хугарч байна шүү" гээд өөрийгөө шоолох шиг чангаар инээгээд, мөхөөлдсийг минь намайг ёжлох мэт удаанаар долоогоод гарт минь атгуулав.

"Гайхалтай, чи ав даа"

Намайг ийн хэлээд санаа алдан минт шоколадтай мөхөөлдсөө түүний гарт атгуулахад тэр буцаан надад өгөөд "Баярлалаа, гэхдээ би минт шоколаданд дургүй. Шүдний оо шиг амтагдаад байдаг юм"

"Гайхалтай, нэрийг нь ч мэдэхгүй нэгнийг уурлуулахын тулд өөрийн дургүй амтаа хүртэл амталжээ?"

Намайг үргэлж гаргадаг шигээ хувиралгүй царайлан ийн хэлэхэд тэр яг л өчигдрийнх шигээ нүдээрээ инээн

"Тийм ээ, царайлаг залуус уурлахаараа бүр царайлаг байдаг юм"

Тэр ч үнэхээр чөтгөр юм даа. Гэхдээ царайлаг чөтгөр л дөө. Түүний хэлсэн үгэнд би ахин санаа алдаад "Чамтай муудалцах чадал алга даа, ахиж таарахгүй байхыг хүсье" гэхэд минь тэр юу ч болоогүй мэт инээмсэглэсээр "Баяртай үйлчлүүлэгчээ, дараа дахин ирээрэй" гэсээр гараа даллав.

"Чи ажилладаг болохоор ахиж хэзээ ч ирэхгүй ээ!"

Гэхдээ сонирхолтой юм. Бид ахиад таарах болов уу?

 𝘈̂𝘮𝘦 𝘴œ𝘶𝘳Where stories live. Discover now