5.

56 16 1
                                    

Жонгүг өөрийн мэдрэмжээ шулуухан хэлчихсэнд Жимин хэсэг зуур балмагдав. Учир нь тэр анхны уулзалтын өдрөө л түүнийг мэдрэмжээ тэр болгон үгээрээ, үйлдлээрээ илэрхийлэхээргүй нэгэн бололтой хэмээн дүгнээд байсан юм.

"Ингэхэд бид хаашаа явж байгаа юм бэ?" гэсээр Жимин одоо ч хөтлөлцсөн байх гар луугаа харав.

"Манай гэр лүү"

Жонгүгийн юу ч болоогүй мэт хэлсэн үгнээс болж тэр сандарсаар "Би чиний хийх дуртай зүйлийг хийцгээе гэж хэлснээ мэдэж байгаа ч... энэ арай л хэтрэх биш үү?" хэмээн сандралаа инээдээр халхлан хэллээ.

"Бурхан минь гэж! Би тийм зорилгоор чамайг гэртээ дагуулж очих гээгүй ээ. Зүгээр л би гэртээ байх дуртай л даа" гээд Жонгүг мөрөө хавчив.

Тэд явсаар Жонгүгийн гэрт ирсэн байх ба Жимин тэднийд орж ирсэн даруйдаа л гайхширалд орчих нь тэр. Учир түүний гэр гэж хэлсэн газар гурван давхар пентхаус байх ба гэр гэхээсээ илүү номын дэлгүүр мэт харагдах ажээ. Давхар бүрд урт үргэлжилсэн номын шүүгээ байх бөгөөд түүнийгээ өнгө болон өндрөөр нь ялгасан номуудаар дүүргэсэн байдал нь түүнд хамгийн ихээр таалагдаж, Жонгүг яагаад түүнийг гэртээ дагуулж ирснийг ойлгох шиг болов.

"Гайхалтай, энэ ч миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан болзоо болох юм шиг байна шүү" хэмээн түүнийг номыг нь дэлгэн уншиж эхлэхэд Жонгүг саяхан бэлдсэн кофегоо түүнд өгөөд "Тухтай бүс гэж энийг л хэлэх юм шиг санагддаг болохоор надад гэрээсээ гарах тийм ч тааламжтай санагддаггүй л дээ"

Хариуд нь Жимин түүнтэй санал нийлж байгаа бололтой толгойгоо тохиод "Миний гэр ийм байсан бол би ч бас энд л байхыг илүүд үзэх байсан байх. Гэхдээ миний найзууд тийм боломж олгохгүй л дээ" гэсээр утасныхаа дэлгэцэн дээр байх эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй авхуулсан зургаа харуулав.

Дараа нь гэнэт сайхан санаа бодож олсон бололтой, ууж байсан кофегоо хурдхан доош тавиад "Маргааш тэдэнтэй уулзвал яаж байна?"

.
Mizuki:
За, ямар эрэгтэй эмэгтэй хоёр хүн байх бол?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 03, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

 𝘈̂𝘮𝘦 𝘴œ𝘶𝘳Where stories live. Discover now