3.

81 22 1
                                    

~~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~~

Өнөөх гей залуутай таарахгүй гэсэндээ анх удаа үргэлж үйлчлүүлдэг кафегаа сольсон ч харамсалтай нь ашиг нь гарсангүй. Учир нь чи л биш шүү гэж бодож байсан нэгний минь танил хоолой дэргэд минь сонсогдлоо.

"Бид ч үнэхээр заяаны хосууд бололтой шүү?"

"Ер нь яагаад 3 удаа санаандгүй таарахаар заяаны хосууд болчихдог юм?" намайг ийн бухимдангуй хэлэхэд тэр миний урд ирж суугаад


"Учир нь 7 тэрбум гаруй хүний дундаас ганцхан л хүнтэйгээ өөр өөр өдөр 3 удаа санамсаргүйгээр таарна гэдэг тийм ч их тохиолдоод байх зүйл биш шүү дээ"

"Миний туршлагаас харвал харин ч их тохиолдох юм шиг санагдчихлаа" би нүдээ эргэлдүүлэн уух зүйлээсээ балгаад түүний хэрхэн бялууг минь идэж буйг ажиглав.

Бялуу идэж буй тэр лав миний хамгийн үзэн яддаг гей залуу шиг минь үл харагдана. Бялууны кремээ хацар бас амандаа нааж орхисноо ч мэдэхгүй амтархан идэж байгааг нь харахад яг л бяцхан дүүгээ харж буй мэт санагдлаа. Түүнийг өхөөрдөм харагдаагүй гэвэл худал хэлсэн болох биз.

"Жаахан цэвэрхэн идэж бай л даа" намайг аль болох инээмсэглэхгүйг хичээн ийн хэлэхэд тэр бор алаг нүдээрээ асуулт эрсэн харцаар харах аж.

Би түүний нүүрэн дээр наалдсан кремийг арчиж өгөөд "Насанд хүрсэн хүн байж" хэмээн амандаа бувтнахад тэр инээмсэглээд "Яг л хайрын тухай киноны гол дүр шиг санагдчихлаа"

Түүнийг ийн хэлэхэд би хурдхан гараа түүнээс татаж аван, эргэн тойронд биднийг ажиглаж буй хүн байгаа эсэхийг шалгаад, хэдийгээр нүүр минь халуу шатаж байгаа ч юу ч болоогүй мэт тайван суухыг хичээв.

Миний нүүр хэрхэн улаа бутрахыг тэр ажигласан бололтой гараа нүүрэнд минь хүргээд "Танихгүй залуугийн тоомжиргүй хэлсэн үгэнд арай ичээд байгаа юм биш биз дээ?"

"Гей байсан бол ичих л байсан байх"

Намайг ийн хэлэн кафег орхихоор үүд рүү зүглэх үед тэр намайг дуудаж буй бололтой "Хүлээгээрэй!" хэмээн чанга хашхирлаа.

"Намайг Пак Жимин гэдэг" түүн рүү эргэн харахад тэр ийн хэлээд эртний язгууртан ноён мэт бөхийв.

Намайг "Жон Жонгүг" хэмээн итгэлгүйхэн амандаа бувтнахад тэр өхөөрдсөн аятай инээмсэглэн "Жон Жонгүг, чи миний заяаны хань шүү!" гэсээр даллан хоцорлоо.

.
Mizuki:
Hii~ Ингээд юутай ч өнөөх сээтгэнүүр залуу маань Жимин байсан болж таарлаа. Жонгүг маань ч бас Жиминийг жаахан өөр нүдээр харж эхлэх гээд байгаа юм шиг ээ?🤭

 𝘈̂𝘮𝘦 𝘴œ𝘶𝘳Where stories live. Discover now