•6•

19 5 0
                                    

Өчигдөр Жонгүгийн хийсэн үйлдлээс хойш бид бие биетэйгээ үг солиогүй. Магадгүй тэр одоо ч хүүхдээрээ байгаа болохоор хийсэн үйлдлийнхээ хариуцлагийг хүлээхэд бэлэн биш байгаа байх. Тэр үнсэлт бидний аль алины хувьд алдаа байсан.  Тийм биш байсан ч тийм гэж итгэхээр шийдсэн. Учир нь надад бодох зүйл үстэй толгойноос их байхад ганц удаагийн үнсэлтийг бодож цаг өнгөрөөхийг хүссэнгүй.

Өглөө боссоноос хойш элдэвийг бодож өрөөнөөсөө гарах эсэхтэй эргэлзэн сууж байтал утас дуугарав.

"Байна уу?"

"Санхи мөн үү?"

"Мөн байна. Өөрөө хэн бэ?"

"Тэхён байна аа. Ким Тэхён. Намайг санаж байгаа биз дээ."

"Ямар сонин хүн бэ?. Яаж миний утасны дугаарыг олоо вэ?"

"Тэр чухал биш ээ. Өнөөдөр завтай юу?"

"Зав байх нь байгаа лдаа. Яах гэж байгаа юм."

"Тийм бол өнөөдөр хамт хоолонд орвол ямар вэ?"

"Болохгүй ч юм байхгүй лдээ"

"Тийм бол би өдөр 4 гээд очоод авъя. Хаягаа өгчих."

Би эргэлзэж байсан ч Жонгүгийн гэрийн хаягийг өгөв.

"За тэгвэл орой уулзъя." Удалгүй утас тасрах чимээ дуулдахад сая нэг зөв сонголт хийсэн эсэхтээ эргэлзэв.

Хэдийгээр одоо ч эргэлзсээр байгаа ч нэгэнт зөвшөөрчихсөн болохоор өмсөх хувцасаа сонгохоор бослоо.

Уг нь нэг их хамаатай санагдаагүй ч муу ч үгүй ахлах сургуулд найзалж байсан ганц найз минь байсан болохоор муухай харагдахыг хүсээгүй тул усанд орж нүүрээ будсаар цаг харвал аль хэдийн 3 өнгөрчихсөн байлаа.

Нэгэнт Тэхёны ирэх цаг дөхчихсөн байсан болохоор түрүүн өмсөхөөр гаргаж тависан хувцасаа өмсөн үсээ жоохон янзалчихаад сүүлийн удаа толинд харчихаад өрөөнөөсөө гарав.

Жонгүг ч гэсэн гарах гэж байгаа бололтой үүдний өрөөнд гутлаа өмсөн зогсож байв. Тэгээд намайг анзаарав бололтой. "Хаачих гэж байгаа юм."

"Ангийнхаа хүүхэдтэй уулзах гээд"

"Мм"

"Чи хаачих гэж байгаа юм."

"Хөл идгэчихсэн болохоор хичээлдээ явж эхлэе гэж бодоод юу ч гэсэн ангийнхаа хүүхдээс өвчтэй өдрүүдийнхээ хичээлийн тэмдэглэлийг авахаар гарах гэж байлаа."

Lion and the lamb 2 [COMPLETED]Where stories live. Discover now