•1•

143 19 3
                                    

Эмнэлэгт гар хөлөө ч хөдөлгөж чадахааргүй болтлоо осолд орсон охин У Санхи өмнө нь ах эгчээ алдаж байсан бол энэ удаад аав ээжийгээ алджээ. Тэрээр осол болгоноос ганцаараа амьд үлдэнэ, яг л хараалд өртцөн юм шиг. Дээр үед ах эгч нь ч тэр, одоо аав ээж нь ч тэр, газар дээрээ амь насаа алдсан байтал тэрээр ахиад л амь гарав.

У Санхи нойрноосоо сэрээд нэг гүнзгий амьсгаа авав. Унтах болгондоо нэг зүүд зүүдлэнэ. Байнга үүнээсээ хар дарж сэрнэ. Зүүдэнд нь үзэгдэх царай алдсан хааны дүр зураг, хааны байр байдал холдсоор холдсоор алга болох цагт У Санхи нойрноосоо амьсгаа нь давчдаж хүйтэн хөлс нь цувсаар сэрэх аж.

Түүнийг амьсгаадсаар босоход өрөөнийх нь хамтрагч бололтой нэг залуу "Хүүе, та зүгээр үү" гэж санаа зовон асуув.

Санхи түүний өөдөөс худлаа инээгээд "Тиймээ, зүгээр баярлалаа" гэчихээд орноосоо буух гэж оролдов. Унтахынхаа өмнөхөн л гар хөлөө хөдөлгөж чадахгүй байсан хэр нь одоо аль хэдийн мэдээ орчихсон байв. Гэхдээ хараахан бүрэн биш. Тэр орноос босох гэж оролдохдоо шууд л газар уначихав. Ямартай ч ихэнх юм нь мэдээ оржээ. Эмнэлгийн өрөөний хамтрагч болох бор үстэй залуу түүн дээр яаран гүйж очоод босгох гээд түүнийг түшив. Гэтэл Санхи багын хаалттай түрэмгий зангаасаа болоод ч тэр үү, түүн лүү ширүүнээр хараад "чиний туслалцаа хэрэггүй зүгээр л эмч дууд" гэж хэлэв.

Жонгүг түүн рүү эвгүй хараад орны хажууд байх эмч дуудах улаан товчыг дарав. Удалгүй эмч нар орж ирэн хоорондоо шивнэлдэн ярив. Гэсэн ч багахан хэсэг нь Санхид сонсогдож байлаа. Тэд "Энэ охин үнэхээр байж боломгүй юм", "сая зүгээр худлаа баашлаад өвдсөн дүр эсгэсэн юм болов уу?", "Ийм ослоос ганцаараа амьд гарчихаад, ингэж хурдан эдгэх гэж","Хүн мөн юм уу?" энэхүү шивнээг тэр 2 дох удаагаа сонсож байгаа нь энэ билээ.

Эмч нар гэнэт охин руу анхаарлаа төвлөрүүлээд "Санхи та одоо өөрөө л хичээчихвэл бие чинь аяандаа эдгэчихнэ" гээд өрөөний хамтрагч залуу руу хараад "Таны бие чинь харьцангуй гайгүй байгаа биз дээ. Энэ охиныг бүрэн мэдээ ортол нь туслаарай" гэчихээд гарч явав.

Жонгүг Санхи руу инээмсэглээд "Хоёулаа яах ч аргагүй, хамтрагч болох нь. Чамайг хэн гэдэг юм?"

Санхи түүн рүү ширүүн хараад "сая эмч миний нэрийг Санхи гэж хэлснийг сонсоогүй юм уу" гээд хөнжлөө нөмрөөд унтах гэж оролдов. Гэтэл хөнжлөн дээгүүр нэг юм эргэлдээд байх шиг санагдаад нээгээд хартал өнөөх залуу л байлаа.

"Намайг Жонгүг гэдэг. Жон Жонгүг" гээд гараа сунгахад Санхи түүнийг тоолгүй эргээд хөнжлөө бүтээв.

Харин Жонгүг Санхи гын орон дээр суучихав. Санхи уурлаад хөнжлөө хүчтэй савтал Жонгүг түүний толгойнд төө хэрийн зайтай шахуу ойртсон байлаа. Санхи цочсондоо түүнийг шууд алгадаад газар толгойгоороо савтал нь түлхчихэв.

Санхи хийсэн үйлдэлдээ балмагдан "уучлаарай" гээд түүний хажууд очиж суув.

Жонгүг ахиад л инээмсэглэж босоод "Яаая, охин минь би ч гэсэн өвчтөн ш дээ, бас чи саянаас хойш баашлаад байсан юм уу? Надаар туслуулахыг тэгтлээ их хүсээ юу?" гэв.

Санхи өөрийнх нь эрхтнүүд нь сайн гэгч нь хөдөлж тэр ч байтугай. Жонгүг гэх залууг газар савтал нь түлхснээ анзаараад нэг бодлын баярлах шиг бас энгийн хүнээс хэтэрхий хурдан эдгэж байгаадаа сэтгэл дундуур байлаа.

Санхи гүнзгий амьсгаа аваад "Би баашлаагүээ, гэхдээ би өөрийгөө ч ойлгохгүй байна" гээд жонгүгийн хажууд суугаад өвдгөө тэврээд толгойгоо наав. Түүнийг өөрийгөө яг юу болох талаараа эргэцүүлэн бодох зуур хэн нэгний дулаахан тэвэр түүнд мэдрэгдэв. Тэр Жонгүг гэдгийг нь мэдээд болиулах гэсэн ч чадсангүй. Чадсангүй гэхээсээ илүү тэгэх хүсэл байсангүй. Яг одоо түүнд хэн нэгний дулаан тэврэлт эсвэл хайр халамж хэрэгтэй байгаа байх.

Жонгүг тэврэлтээ салгалгүй "ямар нэгэн муу зүйл болоо юу?".

Санхи уйлж эхлэв. Чимээгүй бас мэдэгдэхээр. Жонгүг тэврэлтээ салгаад "Хүсвэл хэзээд надтай ярилцаж болно шүү"

"миний хэрэг чамд хамаагүй гэж бодож байна" гээд буцаж босоод орлуугаа явав.

"ахиад орондоо шигдэх нь үү"

"Би зүгээр л унтмаар байна. Бие муу байгаа болохоор зүгээр л тайван орхи"

Жонгүг ч босон ор луугаа очоод "Сайхан амраарай" гэв. Хэдий санхи үүнийг нь сонссон ч хариу хэлсэнгүй. Удалгүй Санхи унтчихав. Санхи зөөлөн хурхирч эхлэх үед Жонгүг хөнгөхөн инээд алдаад "Та минийх болох уу?" гэж өөрт сонсогдох төдий хэлэв.

Хэдий тэр хариулт ирэхгүй гэдгийг нь мэдэж байсан ч зүгээр хэлж үзсэн төдий билээ. Удалгүй жонгүгийн нойр хүрэн унтав.

Lion and the lamb 2 [COMPLETED]Where stories live. Discover now