•7•

22 5 0
                                    

Үүлс нарыг халхалж тэнгэр бүүдгэр байх хэдий ч эсэргээрэй бороо орох ч шинжгүй харагдана. Халуун биш хэр нь хүйтэн ч биш. Гадаа зөөлөн салхи л сэвэлзэх аж.

Өрөөн голд Санхи хэвтэж байх бөгөөд онгорхой цонхоор зөөлөн үлээх салхи Санхигийн үсийг илбэн хийсгэнэ.

~Санхигийн талаас~
Нүдээ нээгээд харвал танил тааз угтан авав. Яаж гэртээ ирсэнээ санахгүй байгаа ч ингээд гэртээ ирчихсэн байгаадаа баярлана.

Удалгүй хаалга онгойлгон Жонгүг аягатай ус барин орж ирэв.

"Сэрчихсэн үү?" Тэр авчирсан усаа орны хажууд тавиад гараа духанд минь хүргэв. Тэгснээ нөгөө гараа өрийнхөө духан дээр тавиад "ашгүй халуун чинь буучихжээ."

Намайг юу ч хэлэхгүй түүнийг ширтсээр байсанд тэр аягатай усаа өгөөд "уучих, ам чинь цангаж байгаа байх."

Би түүнээс усыг аван уух хойгуур Жонгүг орны хөлд суугаад "Ингэхэд өчигдөр юу болсон юм." хэмээн асуув.

Түүний асуусан асуултад хариулт ирэхдээ өчигдөр болсон зүйлсийг дахин санах гэж хичээлээ. Гэвч Хамгийн сүүлд Юнгитэй хоёулхнаа үлдээд хоол идэж байснаас хойш огт санахгүй байв.

Би усаа ууж дуусчихаад аягаа хажуудаа тавив.
"Юу ч санахгүй байна. Ингэхэд би яаж ирсэн юм."

"Нэг залуу чамайг хүргэж ирсэн."

"Мм тийм байх нь ээ"

"Юу ч санахгүй байгаа бол хүчлэх хэрэггүй дээ. Амарч бай. Би чамд хоол хийгээд өгье." Жонгүг намайг оронд минь буцааж хэвтүүлээд хөнжилөөр минь хучиж өгчихөөд гарав.

~~~
Удалгүй хоол болсон бололтой Жонгүг нэрийг минь дуудаж бид хоолны ширээнд өөд өөдөөсөө харан сууцгаав.
" нээрээ чамайг ирж авсан залууг хэн гэдэг юм."

"Тэхён"

"Тэгвэл нөгөөхийг нь?"

"Ямар нөгөөх?"

" өчигдөр чамайг хүргэж ирсэнийг нь."

"Юу? Тэхён намайг хүргэж өгөөгүй байсан юм уу?"

"Үгүй ээ. Өөр хүн хүргэж ирсэндээ."

"Аан тэгвэл Юнги байх нь" би бодол болсоор сэмхэн шивнэхдээ "Тэхён яаж намайг дөнгөж анх танилцсан залууд даатгаад явж чадаж байна аа." Гэх бодол тархийг минь эзлэхийг мэдрэв.

Lion and the lamb 2 [COMPLETED]Where stories live. Discover now