Хүйтэн Цуст IV-р бүлэг

4.1K 198 1
                                    

•Елонайд •  Point Of View

Урд шөнийн доглол айдсаасаа болоод олигтой ч унтаж чадалгүй үүр цайлгачихлаа. Үргэлж энэ ойгоос гарч гадаад ертөнцтэй танилцах хүсэл минь өнөөдөр биеллээ олно гэхээр нэг л итгэж чадамгүй. Гэвч гэртээ дахиж хэзээ ч ирэхгүй, хүйтэн хөндий ч гэлээ энэ л нарс моддын дунд өсч томорсон болохоор өөрийн эрхгүй санана даа. Үнгэгдэж хуучирсан ч гэлээ ээжээс минь үлдсэн цорын ганц зүйл болох хүрэн улаан даашинзыг нь өнөөдөр л өмсөх гэж өдий хүртэл хадгалсан юм ш дээ. Ээжийгээ хэдий огт хараагүй ч Эрсулум бол ээжээс минь өөрцгүй нэгэн. Эрсулум үргэлж л намайг ээжтэйгээ адилхан гэж хэлдэгсэн. Ээжид минь гадаад ертөнц таалагдсан боловуу . Тэр бүх шинэ зүйлсийг яаж сурсан юм бол гээд үй түмэн бодол толгойд минь эргэлдэж байна.

-Елонайд явах цаг боллоо! гэж Эрслумыг хэлэх үед би бараан цуваа аван, Эрслум болон  үл таних эрийн зүг очлоо. Бид өвлийн жихүүн салхи одоо ч салхилж бгаа Жидэнжлийн ой дундуур алхаж байна.  Дахиж хэзээ ч энэ ойд зугаалахгүй, төгөлд байдаг горхины чимээг ч сонсохгүй...энэ бол Сүүлийнх...

Удалгүй хүмүүс болон морьдын бараа моддын дундаас харагдаж эхэллээ. Эрслум :

-Елонайд үүнээс цааш би явж чадахгүй. Цуваа тайлж болохгүй, нүүрээ зөвхөн энэ хүний үзүүл гэсэн хүнд л үзүүлээрэй гээд духыг минь үнэрлэлээ

    Өө үгүй ээ би уйлах нь тэвчих хэрэгтэй Елонайд уйлж болохгүй шүү Эрслум чиний уйлахыг харчихвал чамайг том болоогүй гээд өөр хэн нэгнийг явуулна шүү дээ Тэвч Елонайд Тэвч...
-Елонайд намайг ойлгосон уу? ???

-Тиймээ Эрслум.

-За тэгвэл ингээд хагацья даа гээд зөөлөн инээмсэглэлээ.
Эрслум инээмсэглэнэ гэдэг ховор шүү

Би өнөөх үл таних эрийн зүг эргэж харалгүйгээр алхлаа
Баяртай Эрслум...Баяртай гэр минь

Би үл таних эрийн араас чимээгүйхэн дагаж явлаа. Биднийг хүмүүсийн байгаа газар хүрэх үед бүгд явахад бэлдэн юм хумаа цэгцэлж байгаа нь харагдаж байлаа.

-Елонайд харцаа бууруул эс бөгөөс цэргүүд чамайг харах нь

Би энэ үгийг сонсонгуутаа л шууд харцаа буурууллаа
Эрслумын хэлснийг санаач Нүүрээ хүнд бүү үзүүл. Бидний зүс царай бол хор.

Өнөөх үл таних эрийн бараа сүрийг харсан хүмүүс хуран цуглаж түүнээс тушаал авах гэж буй хүлээж буй бололтой

-Явахад бэлтгэ. Бид маргааш өглөө гэхэд Сейнтлофрдод очих ёстой хэмээн өнөөх эр хэллээ. Гэвч хүмүүсийн анхаарал түүн дээр биш над дээр байгаа нь миний цувны цаанаас ч мэдрэгдэж байв. Өнөөх эр намайг чамин тансаг өрөө шиг юманд оруулав
За байз Эрслум энийг юу гээд байлаа даа Тэ..Тэр...ТЭРЭГ тиймээ энэ чинь Тэрэг шүү дээ бүр мартаж орхиж.

Удалгүй хөдөлж шинэ ертөнц рүү явах аян минь ийнхүү эхэллээ.

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Where stories live. Discover now