X-р бүлэг

3.3K 172 10
                                    

Роган P.O.V

Елонайд үнэхээр хүйтэн цуст гэжүү...Гэхдээ тэр хүнд битгий хэл өчүүхэн өтөнд ч хор хүргэхээргүй шүү дээ. Яг одоо энэ бүхний учрыг олохоор би Асламын өрөө рүү ууртай алхаж байв.

Елонайдыг хүн цуст гэдэгт итгэж чадахгүй дээ уур минь хүрсэнүү, эсвэл үнэхээр түүнд дурлачихсандаа уур минь хүрэв үү...би ялгаж чадахгүй байлаа.

-Аслам, Елонайд хүн цуст юмуу?!?!?!

-Эзэнтэн минь та яаж Елонайдыг мэддэг билээ!!!!!

-Яаж мэдэх нь хамаагүй! Яг юу болохыг нь хэлээдэх!!!!!!!!

-Эзэнтэн минь энийг зөвхөн хаантан бид 2 л мэдэх учиртай...

-Аслам, чиний ганц хүү улсын татвар нэртэйгээр хичнээн айлыг сүйрүүлсэнийг мэдэхүү? Энийг хаан эцэг мэдвэл таалахгүй нь лавтай. Би чиний нууцыг хадгалж, оронд нь надад хүйтэн цустын талаар яриадах!!!!!!!!!!!

Аслам санаа алдан намайг суухыг дохьлоо.

-Яг юунаас эхлэх вэ???

-Үүсэн бий болсноос нь эхлээд Елонайд хүртэл нэг ч үг, нэг ч мэдээлэл алгасалгүй хэл...

Аслам бууралтсан сахлаа имрэн өнө эртний зүйлийг санах гэж хичээлээ.

Хүн төрөлхтөн үүсээд удаагүй байхад бурханы ганц охин болох гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан Исмис диваажинд амьдрахаас залхан эгэл хүн болгож өгөхийг эцгээсээ гуйжээ. Хэдэн мянган жилийн гуйлтын үр дүнд эцэг нь түүнийг дэлхий рүү явуулжээ. Хөөрхий Исмис хүмүүсийн жинхэнэ төрхийг мэдэхгүй тул дэлхий дээр ирсэндээ ихэд баярлажээ. Гэвч удалгүй тэр дэлхий гэдэг ямар аймшигтай, харгис ертөнц гэдгийг ухаарчээ... Эцгээсээ өөрийг нь эргүүлж авахыг гуйхад түүнийг бурхан биш эгэл жирийн хүн болсон тул диваажинд хүлээж авч чадахгүй гэжээ. Хөөрхий охин, эцэгт нь зориулж барьсан сүмийн өмнө 5 жил түүнийг эргүүлж авахыг хүлээсэн ч ямар ч өөрчлөлт байсангүй.Сүмийн ойролцоох цөөрөмд нэгэн чөтгөр амьдардаг байсан бөгөөд үзэсгэлэнт Исмист өөрийн эрхгүй татагджээ. Ийнхүү тэд тэндээ амьдран удалгүй Исмис жирэмсэн болжээ. Гэвч Исмис эгэл жирийн хүн болсон тул чөтгөрийн хүүхдийг тээж төрүүлэхэд бие нь дийлэхгүй байлаа. Аргаа барсан чөтгөр түүнд хүч өгөхийн тулд өөрийнхөө цуснаас уулгадаг байжээ. Цус уух тусам Исмисийн бие сайжирч чөтгөрийн хүч чадал буурч байлаа. Эцэст нь Исмис охиноо төрүүлэн нас барахад чөтгөр түүнд бүх цусаа уулган өөрөө үхжээ...

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Dove le storie prendono vita. Scoprilo ora