VIII-р бүлэг

3.4K 183 5
                                    

Долорейсийн дүрд~ Rose Byrne

Синдерийн дүрд ~ Barbara Palvin

Роган P.O.V

Би түүнийг усанд орсноос нь хойш дагасаар эцэст нь гол танхимд ирлээ. Үйлчлэгч хаалгыг зөөлхөн тогшин түүнийг дагуулан дотогш орлоо. Би хэнд ч харагдахгүйгээр гол танхимын багануудын ард зогсож байлаа. Хаан эцэг, Аслам , бас тэр өөр ямар ч харуул байсангүй. Тэгэхээр тэр үнэхээр онцгой нэгэн бололтой.

-Нөмрөгөө тайлж зүсээ харуулаач гэж хаан эцэг гараараа дохив.

Тэр бага багаар юүдэнгээ буулгахад бурхан минь би хэдхэн хормын өмнө уулзсан атлаа дахиад л өнөөх таатай мэдрэмж бүхэл биеэр минь гүйлээ.

-Бас л үзэсгэлэнтэй...Ранан улс руу явуулахад хэтэрхий хайран юм. Тэр зэрлэгүүдийн дунд энэ охин  хэтэрхий залуудна бас хэтэрхий гоёдно.

Ранан руу түүнийг явуулна гэж ямар новшоо яриад байнаа...

-Хаантан минь Ранан улсад тахал гарсан гэж дуулдсан Хэрвээ түүнийг одоо явуулвал тэр магадгүй тэсэхгүй байх

-Аслам минь тэднийг чамаас өөр хэн сайн мэдэх билээ. Би ч бас тэгж бодож байлаа. Рананд цайз битгий хэл саравч ч гэж бараг байхгүй тэр тэнд очоод гарцаагүй тэсэхгүй...

-Бид байдлыг харзнан түүнийг тахал намжтал энд байлгасан нь дээр байх

-Чиний зөв Аслам түүнийг төв цайзад байлгах дэндүү аюултай Тийм учраас хойд уулан дах цайзад өндөр хамгаалалтад оруул.

-Ойлголоо хаантаан...Гэхдээ хойд уулан дах цайз удахгүй нурах шахсан болохоор түүнийг ордны хамгийн хойд хэсэгт байлгавал ямар вэ

-Хойд уулын цайз ч үнэхээр дайны балгаар нурах шахсан шүү Хүслээрээ бол Аслам чи л энэ бүхнийг эхлүүлж бас дуусгах хүн нь шүү дээ.

Тэд чухам юуг эхлүүлж юуг дуусгах гээд байгаа юм бол ?!?!

Елонайд P.O.V

-Бид чамайг Ранан руу явуулахаас өмнө чи энд түр байрлах болно. Хэнд ч нүүрээ харуулж болохгүй шүү бас ярьж болохгүй Үйлчлэгч нартай хүртэл...
гээд Аслам өрөөнөөс гаран явлаа. Өрөө дундаж хэмжээтэй, том ор, ширээ бас лаанаас өөр юу ч байхгүй байлаа. Миний бодол санаанд Асламын үг эргэлдэнэ.

Хэнд ч царайгаа бүү харуул...Гэтэл би нэг залууд ичгүүргүйгээр бараг бүх зүйлээ харуулаад зогсохгүй нэрээ хүртэл хэлсэн шүү дээ...

Cold Blooded ( Хүйтэн Цуст )Where stories live. Discover now