ᴍᴏᴏɴ. ᴀ ʟᴏɴᴇʟʏ ᴏɴᴇ

97 11 2
                                    

- 001 -

·︎ САР ·︎

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

·︎ САР ·︎

...ганцаардмал нэгэн

ганцаардмал нэгэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




Сар.

Би яагаад ч юм багадаа түүнээс айдаг байлаа. Харанхуй тэнгэрт мандсан бүтэн сарыг ажиглан зогсоход шөнийн жиндүүхэн салхи үлээж, бүх зүйл анир чимээгүйд уусна. "Хүрээд ирээч" хэмээн гунигтайхан харцаар намайг ширтэх шиг...

Дахиад жоохон л харах юм бол цав цагаан гэрэл нь өөртөө уусгаад аваад явчих вий гэж эмээхдээ удаан харж зогсохоос айдаг байсан сан.


Тэгээд үү?


Тэгээд...

Сар үнэхээр ганцаардмал харагддаг байсан.



Одоо ч тийн харагддаг хэвээр. Дэлхийн хүмүүс гэрэл дор нь болзож явахад тэр бүүр ч илүү ганцаарддаг байх даа. Харин адил нэгэн өөр лүү нь гүн амьсгалж, гунигтай ширтэж байвал ганцаар ганцаардмал биш гэдгээ мэдэрдэг байх.
Тэгээд тэр хүнд нам гүм, тайван шөнөөр хань болж, тэнгэр дэх одод, үүлсээр ярилцдаг байх.


Сар хэрэв нүдтэй байсан бол харц нь мөнхөд санаашрангуй байна гэж би бодно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Сар хэрэв нүдтэй байсан бол харц нь мөнхөд санаашрангуй байна гэж би бодно.

Сар үнэхээр нүдтэй байсан бол зарим үед үүлнээс биш, сарнаас бороо орох байсан гэж би үргэлжлүүлэн бодно.

Сарнаас унах дуслаас сайхан үнэр биш ганцаардал үнэртэнэ гэж би эцэст нь төсөөлөөд цонхоо нээлээ. Яг л урьдынх шигээ тэр гунигтайяа ширтэнхэн...

ᶜᵒˢᵐᵒˢ ⁱⁿ ʸᵒᵘʳ ᵉʸᵉˢWhere stories live. Discover now