sᴛᴀʀs. ᴍɪᴅɴɪɢʜᴛ ᴅʀᴇᴀᴍ

25 4 0
                                    

- 004 -

·︎ ОД ·︎

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

·︎ ОД ·︎

...шөнө дундын мөрөөдөл

шөнө дундын мөрөөдөл

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




Одод.

Харвасан одод тэгээд хаана очдог юм бол? Хүмүүсийн хүслийг өвөртлөөд бурхны чихэнд шивнэхээр диваажинг зорьдог болов уу? Эсвэл тэр бүх хүслүүдийг хогийн саванд чулуудаж орхиод гялалзах шаардлагагүй газарт очдог байх. Залхсан учраас.

Олуулаа харагддаг ч очоод үзвэл ганц ганцаараа, гав ганцаархнаа харанхуйд оршино. Бусдад итгэл найдвар төрүүлж, амар амгаланг бэлэглэдэг ч өөрсдөө ийм зүйлсийн хэлтэрхийг мэдэрч үзээгүй.



Одод гялалздаг...

ганцаардсан нэгнийг аргадахын тулд.

ганцаардлаа үл тоож

хамгийн сайхнаараа гялтганадаг.


Тэд бас унадаг.
Тэвчиж чадахгүй болохдоо.
Тэнгэрээс зугтдаг.
Түнэр харанхуйгаас нь айхдаа.



Од харвахад би хүслээ шивнэх дургүй гээч

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Од харвахад би хүслээ шивнэх дургүй гээч.
Явахдаа ч хүмүүсийг тайтгаруулах хэрэгсэл болчих гээд байдаг учраас.

Амар тайван унаг гээд зүгээр л харж сууна.
"Энэ бүх хугацаанд сайн байлаа. Одоо амар даа" хэмээгээд нүдээ анихад хав харанхуй.
Одод яаж мөнхийн харанхуйг тэвчдэг нь гайхмаар.

Биширмээр. Хүндэтгэмээр. Хайрламаар.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 23, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ᶜᵒˢᵐᵒˢ ⁱⁿ ʸᵒᵘʳ ᵉʸᵉˢWhere stories live. Discover now