Episode 4

63 13 8
                                    

Жунсоныг бэлтгэлийн зааланд орж ирэх үед чанга хөгжим дунд бүжиглэж байсан хөвгүүд бүгд түүн лүү анхаарлаа хандуулан хурдхан гэгч нь хөгжмөө унтраагаад Жунсон руу гүйцгээлээ.

"Ахаа найз охиноо оруулаад ирэхгүй яасан юм бэ?" хэмээн том давхраатай нүдтэй хүү шалгаах бол бас нэгэн нар шиг инээмсэглэлтэй хүү Жунсонд зүүгдэн "Ахаа зургийг нь харуул лдаа, та гарахаасаа өмнө нь орж ирээд харуулна гэсэн биздээ?" гэсээр гоншигонож байтал Хисын ч орж ирэн Жунсон дээр бөөгнөрөх хөвгүүд рүү харан инээмсэглэж орхив.

"Хөөе Хисын ахаа энэ ах чинь найз охиныхоо зургыг харуулахгүй байна шдээ. Та загинаад өгөөчдээ." хэмээн Жэйд зүүгдэх Сонү Хисын рүү хошуугаа унжуулан харна.

"Та харсан биздээ ахаа. Хөөрхөн байсан уу? Бид нар бүгд найз охингүй болохоор үнэхээр сонирхолтой санагдаад байнаа" гэсээр мөн л хошуугаа унжуулах Жонвон түүн лүү гонгинов.

Хисын дагзаа маажин дүү нар луугаа очин тэднийг Жунсоноос салган аваад "Дургүй байхад нь битгий шалгаагаад бай. Үнэхээр хөөрхөн охин байсан болохоор Жунсон битгий хэл би хүртэл харамлаж байна." гэхэд түрүүхэн л орилолдож байсан хөвгүүд бие биенлүүгээ харц солилцон чимээгүй болцгоолоо. Жунсонд ч мөн адил сонин мэдрэмж төрсөн бололтой хэсэг Хисын лүү харж зогсож байгаад энэ эвгүй уур амьсгалыг таслахын тулд чанга чанга инээн алгаа ташаад "Ах нээрээ сайн тоглоом хийх юмаа.." гэхэд Хисын ч мөн инээн "Тийм шүү" гэв.

Тэдний дэргэд байсан хөвгүүд ч мөн адил бие биенээ нудран инээлдээд ярианы сэдвийг өөрчлөхийг оролдон хөгжмөө ахин асаав.

Үнэхээр л бүжгийн клуб гэсэн шиг бүгд маш авъяаслаг бүжигчид байх бөгөөд бүгд өөрсдийн гэсэн хэв маягтай байгаа нь Жунсонд үнэхээр таалагдаж байлаа. Шинэ гишүүнээр элсэж ороод удаагүй ч гэсэн хөвгүүдийн эерэг хандлага нь бүр ч илүү таалагдаж байв.

Жэй болон Хисынтэй нийлээд Жэйк, Сонхүн, Сонү, Жонвон, Ники гэх долоон хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн хамтлаг клуб...

Жэй болон Хисынтэй нийлээд Жэйк, Сонхүн, Сонү, Жонвон, Ники гэх долоон хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн хамтлаг клуб

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 12, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

^•The right choice•^Where stories live. Discover now