Episode 1

123 12 1
                                    

"Нари-яаа би яг үнэнийг л хэлье... Чи ийм хөөрхөн байж болохгүй шдээ. Одооноос миний найз охин болсон болохоор бусдад хөөрхөн харагдаж болохгүй ойлгов уу?"

"Гэхдээ..." тэр өндөрт минь тааруулан өвдгөө нугалаад нүүрэнд минь ойртон хоёр хацарнаас базчихаад "Үгүй ээ. Ахиж сургууль дээр нүүрээ будаж ирж болохгүй шүү" гэж хэлээд цэх зогслоо.

"Хонгор минь би ахлах ангийн сурагч. Нүүрээ будаж болох хангалттай насанд хүрчихсэн."

"СУРАГЧ Л БОЛ СУРАГЧ... Уурлахыг минь хармааргүй байвал хурдан арилга."

"За ойлголоо доо. Ойлголоо." хошуугаа бага зэрэг цорвойлгосоор охидын угаалгын өрөө рүү зүглэтэл тэр гарнаас барин чихэнд ойртоод  "Хошуугаа унжуулах хэрэггүй ээ. Дараагийн удаа ингэж будвал тоглоомчгүй хувинтай ус дээрээс чинь асгачихна шүү" гэж хэлээд нүдээрээ ирмэн инээгээд угаалгын өрөөний хаалга руу түлхэж орхилоо.

Бидний харилцаа ингэж л эхэлсэн. Бусдаас юугаар ч дутахааргүй стиллэг, нүүрэн дээрээ аятайхан зураг зурчихдаг бас жаахан ч гэлтгүй ер нь л ширүүн, шулуун зан чанартай намайг энэ тэнэг дагаж явсаар байгаад шал өөр хүн шиг л болгочихсон. Дэндүү зарчимч, хөгшин хүнээс ч илүү үглээ найз хөвгүүн маань үерхээд долоо ч хоноогүй байхдаа хорхойтой араандаа зуучихсан аятай хамаг буруу болохгүй юмыг минь засаж эхэлсэн юм. Үгнээс нь ч зөрж чадахгүй урдаас нь хараад инээмсэглэдэг би гэгч хүн энэ тэнэгт маш их хайртай...

Гэхдээ

Одоо...

Одоо бол

Ойлгохгүй байна...

Би тэрэнд үнэхээр хайртай гэж үү?.... (1 жилийн дараа)

"Яаа Жон Нари та гуай ямар их уддаг юм бэ? Хурдан гарч ирээч. Өнөөдөр чи надаас зугтана гэж байхгүй шүү бяцхан хадагтай. Өчигдөрийх шиг зугтаж байгаад баригдах юм бол чамайг би болгож тавина гэдгээ амалчихая"

Утсаа авав уу гүү юу барьж идэх гэж байгаа юм шиг л... Бишээ яг барьж идэж байгаа юм шиг хашгираж эхлэхэд нь үүнд хэзээний дассан би утсаа чихнээсээ жаахан хол бариад ярьж дуусах хүртэл нь хүлээсний дараа санаа алдаад утсаа чихэн дээрээ тавилаа.

"Жэй... Би ямар чиний хараал идсэн нохой юмуу? Болгож тавина ч гэж байх шиг барьж аваад балбах нь ээ"

"Чи яагаад хараал хэлээд байгаа юм бэ хөөе? Яах вэ чи. Хурдан гарч ир..."
"Ойлголоо доо гарлаа. Гарах гэж байна мэдэв үү?"

^•The right choice•^Where stories live. Discover now