Episode 2

37 9 1
                                    

<Өглөөний 7 цаг>

Нойргүй хоносон анхны шөнө минь өнгөрч нар мандан өглөө боллоо. Ямар ч хэцүү өдөр байсан хэзээ ч унтахгүй байж чаддаггүй над шиг хүнд энэ явдал их гайхмаар байна. Хажуу дэлгүүрийн хөөрхөн залууг бодохоор хацар халуу дүүгэн зүрх хүчтэй цохилох ч яг үүний араас найз хөвгүүний минь царай толгойд минь тодоос тод орж ирэн хамаг догдлолыг үгүй хийнэ.

Дараа нь би Жэйд үнэхээр хайртай эсэхээ бодож эхлэнэ, хэсэг хугацааны дараа ахиад л анхны харцаар дуралчихсан тэр хүн толгойд минь шөнөжингөө эргэлдэнэ. Гэхдээ үр дүн нь юу гээч... Би Жэйд хайртай. Магадгүй бид жирийн хосууд шиг биш ч түүний хийдэг үйлдэл бүхэнд би дуртай байдаг... Жоохон ядаргаатай ч гэсэн тэр яг л миний дутуу талыг нөхөхөөр амьдралд минь орж ирсэн хүн шиг санагддаг. Тэр надад хэрэгтэй...

Гэхдээ И Хисын гээч энэ үл таних сахиусан тэнгэр гэнэт миний нэг жилийн туршид хадгалаж үлдсэн хайрыг минь ийш тийш нь нураагаад хаячихлаа. Эвдэрсэн хэлтэрхий бүрийг нь цуглуулж өөрийн хайрыг үргэлжлүүлэн батлах гэж оролдсон ч энэ хүн бодлоос минь гарахгүй байна.

Хар мянган утгагүй бодолдоо дарагдан хэвтэж байтал утасны минь сэрүүлэг дуугаран орноосоо босох хэрэгтэй болсоноо мэдлээ. Өмнө нь сүр сар хийж босдог байснаа бодвол хамаагүй тайван байх ч оюун ухаан дотор минь юу болоод байгаа нь мэдэгдэхгүй уймж байсан юм.

Гучаад минут өөрийнхөө ариун цэвэрийг сахин, дүрэмт хувцасаа цэвэрхэн гэгч нь өмсчихөөд зуршил ёсоор өрөөний цонхоор гадагш харлаа. Өдөр бүр л цонхны доор зогсох Жунсоныг харвал тэр ч яг мэдсэн юм шиг нааш харан намуухнаар инээмсэглэхэд нь зүрх минь амьд гэдгээ мэдэгдэх шиг хүчтэй цохилж эхлэнэ. Үнэндээ түүнийг харах болгонд зүрх минь ингэж дүрсгүйтдэг. Ийм байтал түүнд хайргүй байна гэж байх уу?

"Овоо хоцролгүй гарч ирлээ шүү" үүрч байсан цүнхийг минь мөрнөөс аван өөрөө үүрээд ингэж хэлэхэд нь дуугуй л түүнлүү ширтлээ. Жэй ч бас үнэхээр царайлаг, түүний энэ төрхтэй маргаад байх зүйл ганц ч байхгүй... Гэхдээ...

"Хөөе. Чи зүгээр үү? Хариу хэрэлдэх ч үгүй, уурлах ч үгүй байх юм. Өчигдөр дэлгүүр орсноосоо хойш чи нэг л сонин болчихжээ. Зүгээр биздээ?" хошуугаа бага зэрэг цорвойлгон царайг минь сонжин ийн хэлэхэд нь түүнээс харцаа буруулан "Зүгээр ээ. Яагачгүй" гээд явах гэтэл Жэй гүнзгий амьсгаа аван гарнаас минь бариад нөгөө гараараа эрүүг минь өргөн өөрлүүгээ харуулаад "Чамайг худлаа яриад байгааг чинь би төвөггүйхэн мэдчихнэ. Царайг чинь харахад өчигдөр шөнө нойргүй хоносоныг чинь ч мэдэж байна. Одоо юу болсноо хэлэхгүй хэрэг үү?" ямар ч тоголсон шинжгүй нухацтай царай гаргачихаад дотрыг минь нэвт унших энэ хүн бага зэрэг аймшигтай байгаа биз.

^•The right choice•^Where stories live. Discover now