-2-

392 52 11
                                    

A/n-За эхлээд 1-А ангийн танилцуулга. Бүх дүрүүдийг нь цээжлэх шаардлагагүй шүү, нэр нь ягаан өнгийн хүрээтэй сурагчид л хамгийн их дурдагдах болохоор тэд нарыг мэддэг байхад л болноо. ;'))

❛ friends

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


friends. ❜

"Тийм гэж үү? Би Бакүгог аль хэдийн хүслээ бодчихсон байна гэж бодсон юмсан" Тодороки бид хоёр хувцас солих өрөөнд орж ирсний дараа би ийн хэлээд, цамцаа тайлж эхлэх бол тэр ч бас тэгж бодсон бололтой шуудхан толгой дохих аж.

Уг нь Бакүго Тодороки хоёр бараг л эн тэнцүү гүйж байсан юм. Тодороки ялахад тун ойрхон байсан ч, яг эцсийн мөчид Бакүго түрүүлчихсэн. Тэр угаасаа амархан ялагдах дургүй юм болохоор эцэст нь хамаг хүчээ шавхсан биз.

Тэгээд дараа нь Тодороки очоод юу хүсч байгааг нь асуухад "Дараа нь хэлэх болно" гэж хэлсэн гэсэн.

Яагаад гэдгийг мэдэхгүй ч Бакүго ирээдүйд заавал хүсэх ямар нэг зүйл гарч ирнэ гэж бодож байгаа байх.

Хоёр дахь тэмцээн буюу үүрч гүйх дээр харин манай анги түрүүлсэн. Тийм болохоор А, Б ангиуд тэнцсэн гэж үзээд нэг их хэрүүл гаргахгүй байхаар шийдсэн юм.

Үнэндээ Б анги манай ангид яагаад тэгтлээ дургүй байгаад байдгийг мэдэхгүй юм, ангиуд бүгдээрээ биенийгээ өрсөлдөгчөө гэж хардаг бололтой.

Бид түрэгхэн хувцсаа солиод, цайны газар луу зүглэх ба цайны цаг эхлээд арван минут ч болоогүй байхад хоолны газар сурагчдаар дүүрсэн байх аж.

"Мидорияа! Тодороки!" гэж булангийн ширээнээс Киришима дуудах ба Тодороки бид хоёрт хоол авчихсан байгаа нь харагдана.

Би Тодорокиг дагуулсаар хурдхан ширээн дээр очоод "Хоол авчихсанд баярлалаа" гэхэд тэр бахархалтай инээмсэглэн толгой дохилоо. Киришима өчигдөр хөлөө гэмтээгээд өнөөдөр тамирт оролцож чадаагүй болохоор цайны газар дээр нэлээд эрт ирсэн байх.

NOTHING BUT LOVE  [Completed]Where stories live. Discover now