-3-

350 46 4
                                    

A/n-Зиа Б ангийн танилцуулга.

Торү маань анимэ дээрээ үл үзэгдэгч болохоор толгой, хөл, гар нь харагдахгүй байгаа шүү 😆

Торү маань анимэ дээрээ үл үзэгдэгч болохоор толгой, хөл, гар нь харагдахгүй байгаа шүү 😆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



his scent.

"Чи юм дуугараач!" Бакүго харцаа над руу шилжүүлсээр хэлэхэд би цочисхийсээр "Н-нөгөө-"

Тодороки үл ялиг хажуу тийш алхан миний урдуур орж Бакүгогийн царайг хаасаар "Өөр ярих юм байхгүй. Хичээл орох гэж байгаа болохоор" Тэр бараг л таазан дээр тогтоочихсон хонх руу заасаар "Явах хэрэгтэй байна, өршөөгөөрэй"

Тэр Бакүгогийн хариуг хүлээсэнгүй гарнаас минь атгачихсан чигтээ түүний хажуугаар зөрөх ба би сандарсандаа толгойгоо өргөж чадаагүй ч Бакүгогийн ширүүн харц бараг л биеийг минь нэвт сүлбэх аятай санагдах аж.

Яагаад надад ийм зүйлс болсоор байгаа юм бэ?

~~~

Би хичээлийнхээ цүнхийг ширээн дээрээ тавьчхаад хүндхэн санаа алдахдаа орон дээрээ суулаа. Бакүготой тэгж тааралдсаны дараа дахиж юу ч болоогүй ч гэсэн, надаас болоод Тодороки тэр хоёрын хооронд асуудал үүсчих вий гэхээс санаа зовно. Үнэндээ асуудал үүсчихсэн ч гэсэн, тэрнээс илүү битгий дордоосой.

Ер нь яагаад анхнаасаа тэр хоёр уулзалдаад мөрий тавьчихсныг мэдмээр байна. Бакүго зүгээр нэг зөрөөд өнгөрөх хүнтэйгээ мөрийцнө ч гэж байхгүй, дээрээс нь тэр Тодорокиг огт мэдэхгүй шүү дээ.

"Мидорияа, хоолоо идээрэй!" гэж ээжийг хаалганы цаанаас орилоход би сөхөө ороод удахгүй очхоо хэлчхээд орноосоо бослоо.

Тэгээд дүрэмтээ сольж дуусталаа Тодороки Бакүго хоёрын тухай бодохгүй байж чадсангүй.

Хэрвээ Бакүго ямар нэг байдлаар Тодорокид өш санасан бол тэр нь яах аргагүй надаас болсон байх. Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэгж санагдаж байна, дээрээс нь Бакүго над руу байнга муухай харц шидэлсэар байсныг нь бодохоор надтай л холбоотой зүйлс болоод байгаа бололтой.

NOTHING BUT LOVE  [Completed]Where stories live. Discover now