-9-

245 49 5
                                    

NOTHING BUT LOVE.

NOTHING WITHOUT YOU

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

NOTHING WITHOUT YOU.

Би юу хэлэх ёстойгоо үнэхээр мэдээгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би юу хэлэх ёстойгоо үнэхээр мэдээгүй. Яг тэр асуулт миний амьсгалыг бага багаар сороод байгаа юм шиг, амьдралыг минь удаанаар булааж байгаа мэт санагдсан.

Бодитоор хүлээн зөвшөөрөхөд миний хувьд хэтэрхий хүнд асуулт байсан юм.

Би дотроо хангалттай мэдэж байгаа, түүнийг өөрийнхөө хажууд байлгахын тулд юу ч хийхэд бэлэн гэдгээ, түүнд өгсөн хайр шигээ түүнээс ч бас тэр хайрыг авахын тулд хэдэн ч удаа үхсэн чадна гэдгээ. Гэхдээ амаараа гаргаж бүхнийг хүлээн зөвшөөрөхөд зүгээр л маш хэцүү санагдсан.

Хүйтэн салхи одоо ч арьс хайрсаар байгаа ч үнэндээ одоо тэр огт хамаагүй мэт л байх аж.

Яагаад энэ бүхэн явсаар эцэст нь ийм байдалд хүрэх ёстойг үнэхээр мэдэхгүй байна, бүх зүйлс болоогүй байгаасай гэж хүсч байгаагаа л харин сайн мэдэж байх шиг байна.

"Мидорияа?"

Яаомомо эргэлзэнгүй царай луу минь ширтсээр нэрийг минь их л болгоомжлонгуй дуудах агаад би зөв буруугаа ч ялгаж амжаагүй байхдаа "Тийм ээ" хэмээн хариулж орхив.

Тэр хариултыг минь мэдэж байсан ч үл ялиг цочсон аятай бие нь чичрэх ба удалгүй хөнгөхөн санаа алдчихаад гартаа барьчихсан хайрцгуудыг газар тавилаа. Тэгээд удаанаар гадуураа өмсчихсөн улаан хүрмээ тайлсаар надад өгөөд "Өмсчих."

NOTHING BUT LOVE  [Completed]Where stories live. Discover now