Special Episode 1- You cheated on me! 🔫

712 76 3
                                    

Sydney, Australia 03:25AM

Шөнөжингөө ажилласан Fash гэртээ орж ирээд хаалгаа маш зөөлнөөр хаагаад найз охиноо сэрээхгүй гэсэндээ хөлөө хүртэл болгоомжтой нь аргагүй алхахыг сануулж байх аж. Тэр гэрлээ асаахгүйгээр гадуур хүрмээ тайлаад унтлагын өрөө рүүгээ орохоосоо өмнө ариун цэврээ сахив. Тэгээд хэдэн минутын дараа өрөө рүүгээ ороход найз охин нь түүний дэрлэдэг дэрийг тас тэвэрчихсэн унтаж байх нь тэр.

Fash инээмсэглэсээр хувцаснуудаа бүгдийг нь алгуурхнаар тайлаад угаах хувцасныхаа хэсэгт тавилаа. Энэ бүхнийг хийнэ гэдэг бол ердөө л дайнд орж буйтай адил. Харанхуйд юмс илүү чанга сонсогддог шүү дээ. Ella унтаж байгаад сэрвэл уурладаг, хувцсаа тарааж хаяахад ч уурладаг билээ. Хүн бүхний сүрддэг мафиа боссыг атгадаг ганц хүн нь Ella.

"Гоё зүүд зүүдлээрэй, baby!" гэж Fash хэлчхээд тэврээс нь дэрээ аваад оронд өөрийгөө тэврүүлсэн юм.

07:54AM.

Fash олон удаагийн сэрүүлэгнийхээ дуугаар сэрээд нүдээ нээхэд Ella түүнийг хараад хэвтэж байх нь тэр. Fash инээмсэглээд утасныхаа сэрүүлгийг унтраав.

Fash өндийгөөд эвшээлгэснийхээ дараагаар дутуу нойр авсан учраас нүд нь загатнасан ч нэг нухчихаад Ella руу харан Сайхан амарсан уу, үзэсгэлэн гоо минь!" гэлээ.

Ella түрүүнээс хойш ууртай царай гарган гараа шанаандаа тулан Fash руу ширтсээр байв.

"Би чамаас саллаа!"

Fash-н нүд томроод хөмсгөө зангидлаа. "Юу? Яагаад?"

"You cheated on me!" гэж Ella хэлээд ширүүн гэгч нь хараад уруулаа унжуулахад Fash гайхсан чигтээ "Хэзээ тэр вэ?" гэж асуугаад яах аргагүй хэд хоног ажлаа л хийсэн юмсан гэж бодно.

Яалт ч үгүй хэдэн залуустайгаа хамт ажлаа зохицуулж, боссынхоо үүргийг биелүүлээд явж байсан байхад хэзээдээ тэр найз охиноо хуурч амжих билээ дээ.

"Миний зүүдэнд"

Fash хачин царай гаргаад үнэн үү гэсэн шиг харахад Ella одоог хүртэл уурлан Fash руу харсангүй. Тэр ийм жаахан хүүхэд шиг гэдгээ хэзээ мэддэг болох юм бэ? Зүүдэндээ Fash-г өөрийнх нь араар нь тавьж байна гэж зүүдлээд бодит амьдрал дээр сална гэж хөөрхөнтөж болохгүй шүү дээ.

Fash чангаар инээх гэсэн ч болохгүй болохоор хүчээр инээдээ тэвчээд Ella руу ойртон энгэртээ тэвэрлээ.

"Baby! It's just your dream! Би хэзээ ч чамайг хуурахгүй шүү дээ. Чамаас бусад нь миний харааг булаахгүй гэдгийг чи мэднэ" гэж түүнийг аргадангуй хэлэхэд Ella толгой дохьсоор Fash-н хүзүүгээр гараа оруулан тэврээд хэнгэнэтэл санаа алдах нь тэр.

Fash түүнийг өхөөрдөн, яаж энэ охин өөрт нь ийм их хайртай байдгийг гайхаж байлаа.

- - - - - - - - -
А.Мишээл 2021.07.30 💙

FASH AND ELLA COME BACK! Fash эргээд Тикток хийгээд эхэлсэн чинь би үзээд яг өмнөх шигээ догдлоод тэгээд special хэсэг өгмөөр санагдаад кк 👉👈 Та нарт таалагдах юм бол, өмнөх шигээ дэмжинэ гэвэл би хэдэн хэсгүүд өгнө өө. 💙💙💙

Fash's lovely Ella. Oh, actually her name is Nana Lee lol 🤪

 Oh, actually her name is Nana Lee lol 🤪

Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.
Cute Mafia Boss | completedWo Geschichten leben. Entdecke jetzt