Special Episode 2- No, you did 🙄

621 87 2
                                    

Sydney, Australia 19:32PM.

Fash гэртээ ирсний дараагаар Ella ажлын өрөөнд ороод буйдан дээр нь доош харан хэвтэж,  laptop-оороо худалдааны сайтаар зочилж байлаа. Тэр саяхан шинэ ажилд орсон болохоор ойрд ажил ихтэй байгаа билээ. Тэрээр өнөөдөр өөртөө цаг гаргаж сайтуудаас шинэ хувцас, гоёл чимэглэл авахаар тухтай гэгч нь үзэж байгаа нь энэ юм.

Харин Fash ширээнийхээ цаана хөмсгөө гүн зангидчихсан утсаар ярин сууна. Ella түүн рүү нэг харчхаад ууртай байгааг нь мэдсэн болохоор ямар нэг зүйл хэлж саад болохыг хүсээгүй юм. Тэгээд түүний яриаг сонсох нь ээ нэг ажилтан нь ахиад л мөнгө алдчихсан бололтой.

Fash-ийн бүлэглэлийн шинэ ажилчид нь үнэхээр бүтэхгүй хүмүүс байдаг. Анх удаа мафиагийн бүлэглэлд орсон болохоороо ч тэр юм уу байнга найз залууг нь уурлуулж байдаг юм. Ella ч тэр санаа зовоод удахгүй цагаан үс гараад ирвэл яана аа гэж боддог.

Ella сайтын цүнхний хэсэг рүү ороод удтал гүйлгэж байтал нүдэнд нь нэг цүнх тусаж, авахыг хүслээ. Тэгээд өнгийг нь, материалыг нь дараа нь үнийг хартал 10'000$ гэж байлаа. Тэрээр уруулаа зуугаад Fash руу харваас чамархайгаа илчихсэн утасны цаадах хүнээ загнасаар л байлаа.

Ella хэвтэхээ болин босоод Fash-ийн урд байрлах сандал дээр очиж суухад Fash "Чи сая доллар алдчихсан байж яаж миний өөдөөс тайлбар тавьж зүрхэлж байна аа?" гэж хэлэхтэй нь зэрэгцэн "Baby, энэ гар цүнх чамд таалагдаж байна уу?" гэж Ella-г laptop дээрх зургийг харуулан асуухад Fash харчхаад толгой дохин эрхий хуруугаа гаргалаа. Тэгээд чимээгүй байхыг сануулав.

Fash нэг их тоохгүй байсан учраас Ella "Энэ 10'000 доллар юм байна" гэхэд Fash ахиад чимээгүй байхыг сануулан, утсаар ярьж байна гэж утас руугаа заалаа. Ella амаа жимийгээд "Ойлголоо, уучлаарай" гэв.

Тэр энэ цүнхийг авахыг үнэхээр их хүсэж байв. Хэд хоногийн өмнө ажлын нэг эмэгтэй нь иймэрхүү цүнхээ гайхуулаад байсан болохоор Ella оригнал цүнх барьж ам руу алгадахыг хүсч байсан юм.

"Babe, би чиний кредит картыг ашиглаж болох уу?" хэмээн Ella гандан буурахгүй ахиад л асуулаа. Fash юугаа ч ойлгоогүй байсан учраас эрхий хуруугаа гаргасаар толгой дохиход Ella сэтгэл хангалуунаар инээмсэглээд laptop-нийхоо enter товчийг дарчих нь тэр.

"Би худалдаад авчихлаа!"

Fash гэнэтхэн 10'000 доллар гэх үгийг нь санан "Чи 10'000 долларын гар цүнхийг сая авчихаж байгаа юм уу?" гэхэд Ella мэдэн будилсан царай гаргаад хөөрхнөөр инээмсэглэлээ.

"Үгүй ээ, чи тэгсэн!" гэж хөөрхөн хоолойгоор хэлэхэд Fash гайхсандаа амаа ангайн "BIIIII!" хэмээн чангаар уулгалахад Ella нүдээ тас анилаа.

10'000 доллар үрэгдлээ гээд мафиагийн босс дампуурахгүй шүү дээ. Тийм биз? Найз бүсгүй нь өөрийн хүссэн цүнхээ авчихсан байхад 10'000 доллар юу юм бэ?

- - - - - - - - - -
Bugd Hi! 💘

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now