Ep2- Baby, come over✨

2.3K 202 27
                                    

Sydney, Australia 18:30PM

Ноён Fash бүлэглэлийнхээ бүх гишүүдийг цуглуулан уулзалт хийхээр болов. Толгойлогч нь их хатуу ширүүн хүн учраас хэн ч энэ уулзалтаас хоцрохыг хүссэнгүй товлосон цагтаа гишүүд бүгд ирсэн байлаа. Fash тэднийг тойруулан хараад бага зэрэн мушилзаад толгой дохив.

"Та нарыг ирсэнд баяртай байна, залуусаа. Би та нарыг яагаад бүгдийг чинь цуглуулсан бэ гэвэл дараа сард Оросоос маш олон тооны зэвсэг тээвэрлэгдэж ирнэ. Биднээс урьтан авах санаатай хүн олон байна гэх мэдээ ирсэн учраас бид төлөвлөгөөгөө илүү нарийвчлан, маш төгс ажиллагааг хэрэгжүүлэх хэрэг гарлаа" хэмээн Ноён Fash хэлэн хөмсгөө зангидан гараа салаавчлаад ширээн дээр тавилаа.

Fash-ийн баруун гарын туслах буюу Henry шинэ орж ирсэн хөвгүүд рүү харан "Та нар энэ ажиллагаанд оролцох эсэх чинь өөрсдөөс чинь шалтгаалах болно гэдгийг сайн санаж яваарай" гэхэд тэдгээр хөвгүүд ойлгон толгой дохив.

"Толгойлогчоо, бид энэ ажиллагааны дараа бүсгүйчүүдийг авч болохгүй юм уу? Голж шилж байгаад Ази бүсгүйчүүдийг олныг авч ирээд зарвал илүү их ашиг олно шүү дээ"

Fash-ийн нүүрний хувирал хүйтэн мөн ширүүн болоод хөмсөг нь зангирлаа. "Чи надаар тоглоод байна уу?"

Шар үстэй нүүрэн дээрээ хэд хэдэн шивээстэй залуугийн юу ч бодолгүй хэлсэн үгс толгойлогчийг уурлуулж орхилоо. Залуу гараа урдаа аван зогсоод гэм хийснээ ойлгон толгой гудайн зогсоно.

"БИ ЧАМААС ТОГЛООД БАЙНА УУ ГЭЖ АСУУЖ БАЙНА!" гэж Fash хашхиран хүндээр амьсгаадахад бусад залуус тэр дороо айж хэн ч түүний царай руу харж зүрхэлсэнгүй.

"Уучлаарай, босс! Тэр маш том алдаа гаргалаа. Би түүнд сануулга өгөх болно. Та тайвшир" хэмээн Henry нам дуугаар хэлэв.

"Бид хэзээ ч эмэгтэй хүнийг худалдаж авч мөн зарахгүй! Чи ээжгүй юм шиг бүү аашла. Дахиад нэг л удаа ийм үг сонсвол миний бууны сум чиний духанд зоогдох болно гэдгийг сана!" гэж Fash хатуухан анхааруулж хэлэхэд түүний залуус нэгэн зэрэг "Ойлголоо, босс оо!" хэмээн хашхирлаа.

"Босс оо, бид төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй"

Fash-ийн байр байдал одоо овоо дээрдэж үндсэн ажилдаа орохоор зэхлээ.

"Бид эхлээд тооцоолол гаргах хэрэгтэй. Маш нарийн байх тусмаа төгс зүйл хийнэ гэдгийг санаарай. Хэрэв зэвсэг бидний гарт биш бусдын гарт орвол..." гээд ярьж байтал утас нь дуугарч дуудлага ирэв.

"Уучлаарай, дуудлага ирлээ"

BEBEEE✨🥰 calling...

Fash хадгалсан нэрээ харсан ч царайныхаа хувиралыг өөрчилсөнгүй. "Байна уу?"

"Bebee!" гэх Ella-гийн эгдүүтэй хоолой гарахад Fash "За байна уу?" гэв.

"Хүрээд ирээч" гэж Ella утасны цаанаас хэллээ.

"Үгүй ээ, би завгүй байна. Уучлаарай, би эргээд залгая" хэмээн Fash одоог хүртэл албаны яриагаар ярьж байлаа.

Ella "Гэхдээ, би чамайг санаад байна" гэж хоолой эрхлэнгүй дуугарсан ч Fash залуусынхаа дэргэд өөр төрхөө харуулахыг хүссэнгүй. "Би дараа залгая"

"Babe, please!"

Эцэст нь Fash найз охиныхоо энэ эгдүүтэй хоолойг тэсч чадсангүй. Нэг удаа санаа алдчхаад "Okay babe, i love..." гэж Ella-гийн дэргэд байгаа мэт баргил хоолой нь тэс өөр хүнийх шиг дуугараад сандран үгээ гүйцээлгүй өөдөөс нь харан суух залуус руу харлаа.

Цаана нь Ella чангаар хөхрөн инээж байгаа нь тод сонсогдоно.

"Дараа залгая" гэчхээд Fash хурдхан утсаа таслаж энэ хачин байдлаас гарахыг хүслээ.

Тэгээд хоолойгоо засан өнөөх ширүүн харцаа дахин гаргаж ирээд "Үргэлжлүүл, уулзалтаа үргэлжлүүлээч. Үргэлжлүүл!" хэмээн хашхирав.

- - - - - - - - - - -
Би үнэхээр та нарыг энэ хүнд унаж тусаасай гэж хүсч байна өөө👉👈♥️ Зүгээр бүр зүрх минь ажиллагаагүй болж байдаг насс😂

Та нарт минь таалагдаж байгаад баяртай байгаа шүү. Би ингээд өдөрт нэг хэсэг өгөөд байж чадна аа кк💙

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now