5.

538 39 0
                                    

Жэксон ах надтай ярилцахыг оролдож би ч зугтаж гүйсээр долоо хоног өнгөрч. Тэр хүнийг харахаар өмнө нь болсон зүрх шархлуулам үйл явдал нүдэнд харагдаад өнгөрдөг.

Flashback

Бид бол хамгийн жаргалтай хосууд... байсан.

Их сургуулийн хоёрдугаар курс. Харин тэр минь төгсөх курс. Багадаа мөрөөддөг байсан шигээ хайртай учирч аз жаргалдаа халиурч явсан үе минь.

"Жэксон ахаа"

Сургуулийн зүг алхах түүнийг араас нь хараад танин шууд чангаар дуудлаа. Гэвч эргэж хараад гараа алдлаад намайг тэвэрт нь ирэхийг хүлээн зогсдог тэр минь өнөөдөр намайг харсан дариудаа гүйн цааш явчихав. Гайхан түүний араас гүйж булан эргээд харсан зүйлдээ итгэж чадаагүй юм.

Сургуулийн хамгийн алдартай баян айлын эрх охин гэдгээрээ алдартай дээд курсын эгчийг зөөлхөн тэврээд намайг үнсдэг байсан уруулаараа тэр охиныг үнсэж байлаа.

Чин сэтгэлээсээ надад хайртай юм шиг л байсан даа. Үгүй байсан юмуу? Надад хэлсэн үгс чинь худал хуурмаг байжээ.

flashback end

Тэр өдрөөс хойш бид ахиж тааралдаагүй юм. Би ч түүн рүү залгаагүй, тэр ч над дээр ирээгүй. Амьдралдаа авсан хамгийн том сэтгэлийн шарх минь .



A/N: Vote daraarai.

My CEO/Jackson Wang/Where stories live. Discover now