6.

545 38 1
                                    

"Хөөе Сун Живон, чи надаас зугтсаар л байх юм уу?"

Энгийн л нэг өдөр ажлаа хийгээд сууж байтал гэнэт захиралын өрөөнд дуудагдав. Захирал хэнийг ч дуудаж уулздаггүй гээд ажлынхан ам амандаа бувтнаж эхэлсэн.

"Намайг яах гэж дуудуулаав захирлаа?"

Юу ярих гэж байгааг нь мэдэж байгаа ч асуух хэрэгтэй.

"Суу л даа" гэж хэлээд ширээнийхээ урд байх буйдан руу заав. Хамгийн буланд нь очиж суутал Жэксон ах сандлаасаа босон хаалга руу очсоноо түгжчихэв. Тэгснээ над руу ойртож ирээд

"Одоо зүгээр л миний хэлийг сонсоорой" гээд миний өөдөөс харж суув.

"Үнэндээ би ганц бие. Чиний бодсон шиг юу ч байхгүй. Би тэр эмэгтэйтэй зүгээр л гэрээгээр гэрлэсэн. Тэгж байж л компанаа авч үлдэж чадах байсан болохоор л. Живон~а намайг уучлаарай. Чамд юу ч хэлэлгүй тэгээд явчихсанд"

Нэг л мэдэхэд нүднээс минь нулимс урсчихаж. Хэтэрхий их гомдсон болохоор тэр юм болов уу?

"Живон~а битгий уйл" гэж хэлээд над руу ойртож ирээд сууж байгаа над руу тонгойн гараараа зөөлхөн нулимсыг минь арчлаа.




A/N: Shine heseg orohiig huleedeg unshigch yr n baidag ch ymuu???

My CEO/Jackson Wang/Where stories live. Discover now