{#Coffee Shop's Princess}

77 8 1
                                    

Minhyuk+Shownu=Showhyuk

Хоолойтой дэрвэгэр ягаан даашинз, өндөр хэрнээ өмссөн байх хар өндөр өсгийт дээрээ уян налархай хөдлөн кофе хийн хүмүүст үйлчлэх Кафен эзэн.

Энэ бол Өдөр бүр Хёнугын хараад ч ханадаггүй дүр зураг. Эрэгтэй хэрнээ өмссөн зүйлс нь эмэгтэй хүнд зохидгоос ч сайхан зохисонд нь гайхшран суух түүний дахиад л нэг өдөр.

"Та нөгөө л кофегоо авах уу?" гэх Кафе эзний хоолой Хёнугийн өдрийг аз жаргалтайгаар эхлүүлнэ.

"Тэгье. Өнөөдөр танай туслах чинь байхгүй байх шиг. Хүн их байхад зүгээр үү?"

"Ямар сураагүй юм биш. Зүгээрдээ хён. Та харин тухтай ажлаа хийж байгаад яваарай"

гэсээр халуун кофег нь өгсөөр нөгөө л нар гэрэлтүүлсэн инээмсэглэлээ харуулах аж.

Хёну бол редактор ба сэтгүүлийнхээ хамгийн шилдэг нь гэхэд хилсдэхгүй.
Өдөр болгон кафед ирэн 3-4 цаг суун, шинэ санаа бичин суух нь түүний өдрийн хамгийн дуртай хэсэг нь.

Аль эсвэл кафен хөөрхөн эзнийг харах нь түүний хамгийн дуртай хэсэг нь ч байж мэднэ.
Даанч тэрээр одоо хүртэл зориг шулуудан болзоонд урьж чадахгүй л байгаа билээ.
Кафен эзэн Минхёгийг харсан даруйдаа ээрч мууран эхлэх тэрээр дандаа л энгийн яриа өрнүүлэхээс өөрийг үл хийж чадна.

"Хёну хён та надад ганцхан зүйл өргөөд өгөхгүй биз. Яахын аргагүй дийлэхгүй болчихоод"

гэх Минхёгийн эелдэг хоолойнд ховсдуулсан Хёну аль хэдийн арын өрөөгөөр нь дамжин бараа байгаа хэсэг рүү зүглэх аж.

"Танд төвөг удчихлаа. Ажил ихтэй байсан уу?"

"Үгүй дээ. Өнөөдөр харин тийм ч сайхан санаанууд гарч ирэхгүй байсан юм"

"Тэгвэл би таныг хоолоор дайлья. Хүнээр туслуулчихаад ядаж хоол авч өгөхгүй бол муухай шүү дээ. Тэгэх үү?"

"Би одоо ажил руугаа явах хэрэгтэй юм сан"

"Оройн хоол шүү дээ хён. Би таныг ажлаас чинь очоод л авчихья"

Хэд хоног өнгөрснийг мэдэхгүй ч Минхёг байнга л Хёнугын тусламжийг аван оронд нь хоолонд дайлах маягаар уджээ. 

"Хён та намайг тэгээд хэзээ жинхэнэ болзоонд орох юм бэ дээ?"

Шингэн зүйл ууж байсан Хёну золтой л амандахаа Минхёг руу цацчихсангүй, арай гэж л амандаа авч үлдэх нь тэр. 

"Намайг чамд сайн гэж хэзээ мэдсэн юм?"

Арай гэж ханиалгаж дууссан Хёну ийн асуух бол Минхёг юу ч болоогүй аятай гэнэн томоогүй инээсээр "Анхнаасаа" хэмээн хариулах нь Хёнуг дахиад л шүлсэндээ хахахад хүргэх аж. 

"Одоо миний мэддэгийг та мэддэг болсон юм чинь бидний эхний болзоо хэзээ вэ?"

"Минхёгаа эхлээд би ядаж албан ёсоор асуух хэрэгтэй. Ядаж л хямдхан зоогийн газарт биш"

"Яагаад вэ? Таныг чатаар асуусан ч би зөвшөөрөх байтал"

"Эхлээд миний бодсоноор хийцгээе. Тийм болохоор Минхёгаа дахиад жоохон л хүлээчих. Ядахнээ надад цэцэг байх хэрэгтэй"

Хёнуг ингэж хэлснээс хойш гурав хоногийн дараа кафен үүдээр баглаа цэцэг барин орох Хёну болон амаа даран ичингүйрэх Минхёг хоёрын болзоо ийнхүү эхэлсэн юм. 







Ehluulsen hernee duusgaagui zuil ih. Tegsen hernee yum bichih zav baihgui. Yadaj Tiff ni eniig oruulay gej bodood. Oroihon tiishee neg Minsung togsgol bichchihvel oruulnaa 🤭❤️ Dalchganasan Tiff left the chat🤣🙆‍♀️

ONESHOTS Where stories live. Discover now