{#Late Night Snack}

106 6 0
                                    

Hyungwon+Kihyun=Hyungki

Хэрвээ чи үхэх ёстой хүнийг аварчихвал өөрийн цаг хугацаанаасаа хуваалцана. Энэ бол тогтоогдоогүй дүрэм.


"Хёнвонаа өлсөөд байна"

"Бараг шөнө дунд болж байхад уу?"

"Харин тийн. Миний гэдэс гэхдээ тэсэхгүй нээ"

"Ойлголоо Вону хён би явчихаад ирье"

"Болгоомжтой яваад ирээрэй. Хэрвээ би хөлөө гэмтээгээгүй байсан бол хамт явах байсан юм"

"Зүгээрдээ хён. Тэгээд ч миний хугацаа дуусах болоогүйг мэдэж байгаа биздээ? Бас та гоймон идэж болохгүй болохоор би тэндээ хооллочихоод ирье"

"Тиймээ мэдэж байгаа. Зүгээр санаа зовсондоо л хэлж байна. Ямартай ч Ойлголоо Хёнвонаа яваад ир дээ"

Хёнвон ч ах даа ойлгосон гэдгээ мэдэгдүүлэхээр толгой дохичихоод хамгийн ойрхон байх 24 цагийн дэлгүүрийг зүглэж эхлэх аж.

Дэлхий дээр маш цөөн тооны хүний үлдсэн хугацааг харж чаддаг хүмүүс оршин тогтноно.
Тэд харж чадахаас гадна үхэх гэж буй хүн аварвал өөрийн хугацаанаас хуваалцдаг жамтай.

"Амттай харагдаж байх чинээ" 

Өмнөө байх бэлэн гоймонгоо харан ийн хэлчихээд, зөөлөн зөөлөн үлээн ам руугаа хийх гэтэл замын цаана дайвалзан хөдлөх залуу яг л улаан гэрэл асах гэж байхад зам гарч буй нь харагдана. Хёнвон ч гайгүй байх гэж бодон суух ч 2 урсгалтай 6 эгнээ зам учир замынхаа талд ирэхэд нөгөө талын урсгал аль хэдийнээ хурдаа авчихсан байх юм байна гэж сандарсаар дайвалзан явах залуу руу хамаг хурдаараа гүйх нь тэр.

"Чи чинь яаж байгаа чинь энэ вэ?"

"Өхх царайлаг залуу. Сая намайг хаясан найз залуугаас минь илүү царайлаг юм гээч"

Машины урдуур орохоос нь өмнө өөр лүүгээ татаж чадсан Хёнвон ийн загнах бол газар суучихаад галзуу хүн шиг инээн суух залуу тоохчгүй ийн хэлэх аж.

"Хөөе гэр чинь хаана байдаг юм?"

Согтуу хүнийг тэнд нь орхиод явах ч хэцүү. Санаа алдан суух залууг гэртээ аваачих ч хэцүү учир яахаа мэдэхгүй зогсохдоо хүзүүнийх нь хойно байх цагийг олж харах нь тэр.

3 сар 21 хоног гэх улаанаар бичигдсан хугацаа түүний хүзүүн дээр бичигджээ.

Түүнд байх хугацаа 55 жил 8 сар 14 хоног атал өөр лүү нь одоо л толгойгоо өргөх энэ залууд 4 сар ч хүрэхгүй үлдчихсэн байх нь яагаад ч юм Хёнвоны зүрхийг өвтгөөд амжив.

ONESHOTS Where stories live. Discover now