{#Oddinary collection 1}

153 15 1
                                    

Habrid 🦋 Minsung

Хатуу дэглэмт гэрийн үйлчлэгч Мин

"Жисонаа миний хүү өнөөдөр шинэ гэрийн ахлах үйлчлэгч ирнэ. Тийм учраас дахиад хөөж явуулахгүйх нь шиг аятайхан байлгаарай! Гэхдээ их чадварлаг муур хүн хоёрын эрлийз гэж сонссон"

"Муур?"

"Чамайг мууранд дургүй гэдгийг чинь мэдэж байна! Гэхдээ аятайхан байгаарай! Тэр ахлах үйлчлэгчийг баян айл болгон гэртээ байлгахыг хүсдэг гэж байна лээ!"

"Хэнд хамаатай юм. Ажлаа сайн хийдэг байвал би юу гэж хөөхөв дээ ээж минь. Бусад таны авчирсан хүмүүс миний зүйлсийг хулгайлаад байсан болохоор л хэлсэн шдээ!"

"Тэр ч тийм л дээ. Гэхдээ болгоомжтой байгаарай! Их зарчимч хүн гэсэн шүү!"

Хадагтай Хан ийн сануулсаар хаалганы хонх дуугарах мөчид хөөрөн боссоор шинээр ирэх үйлчлэгчээ өөрийн биеэр тосохоор гүйх аж.

"Омо омо Жисони хүрээд ирээрэй. Мину чамайг ийм өхөөрдөм гэж хэн ч хэлээгүй шдээ"

"Сайн байна уу хадагтай Хан. Намайг Мин ахлах гэж дуудахад болноо"

"Хөөх хүү минь тэр үнэхээр боловсон юмаа. Мэндлээч юу хийгээд байгаа юм!"

"Сайн байна уу Хан Жисон гэдэг"

"Сайн байна уу? Бага эзэнтэн Хан. Уучлаарай миний байрлах өрөө хаана юм бол? Миний ажлын цаг эхлэхэд 10 минут л үлдчихсэн байна"

"Өнөөдөртөө Ахлах Мин зүгээр манай гэртэй сайхан танилцаад ав. Маргаашнаас ажлаа хийж болно"

"Уучлаарай гэхдээ гэрээн дээр ажил минь өнөөдрөөс эхэлж байгаа болохоор. Одоо найман минут"

"Хүү минь ахлах Минийг өрөөнд нь хүргэж өг. Тэр үнэхээр ажлаа хийх хэрэгтэй бололтой"

Хадагтай Хан ингэж хэлээд Жисон руу ирмэх нь Жисоныг нүдээ эргэлдүүлэх шалтгаан болжээ.

"Уучлаарай бага эзэнтэн Хан. Бусад ажилчид хаана байгаа юм бол?"

"Аан энэ чиний тэднийг цуглуулах товч"

гэж хэлээд гал тогоогоор дамжиж байсан Жисон ширээний доор байх улаан товчийг зааж өгөн цааш явах аж.

"Тэгэхээр энэ чиний өрөө. Тухтай байна гэж найдья"

"Баярлалаа бага эзэнтэн Хан"

Ахлах Мин ирснээс хойш 7 хоногт бүх зүйл хатуу дэг журамд шилжсэн юм.
Хан гэр бүл хувьдаа 5 үйлчлэгч, 1 тогооч, 2 цэцэрлэгчтэй учир тэр бүгдийг Ахлах Мин хариуцаж буй билээ.
Өмнөх ахлахууд тийм ч сайн биш байсан ч Хан гэр бүлд ажиллаж байсан хүмүүст амар байсан гэхэд болно.
Харин Минуг ирснээс хойш лаан дээр ч тоос тогтоохгүй гэдэг дүрмээр өдөржингөө суух ч завгүй цэвэрлэгээ хийдэг гэхэд хилсдэхгүй.

ONESHOTS Where stories live. Discover now